Нүүр / Нийгэм / С.БЯМБАЦОГТ нарын гишүүдийн хөгжлийн бодлогын асуулгад хариу ирүүлжээ

Нийгэм

  • 0
  • 1308

С.БЯМБАЦОГТ нарын гишүүдийн хөгжлийн бодлогын асуулгад хариу ирүүлжээ

С.БЯМБАЦОГТ нарын гишүүдийн хөгжлийн бодлогын асуулгад хариу ирүүлжээ

 
 \"\"
 Энэ 2018 оны 2 дугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, .Б.Баттөмөр, Н.Амарзаяа нарын гишүүд  \"Тогтвортой хөгжлийн зорилт-2030\" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан. Тэд асуулгадаа  дээрх хөгжлийн бодлого аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарсан төрийн бодлогын залгамж чанарыг заавал хадгалах хуульчилсан баримт бичиг болохыг дурдаад хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг тодруулсан юм.

Тухайлбал Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан Монгол улсын хөгжлийн үндсэн зорилт болох эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар асуусан. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоо бий болсон эсэх, хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж, ямар дүн шинжилгээ хийж байгаа талаар тодорхой хариулт өгөхийг хүссэн билээ.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусгагдаж байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уялдаж байгаа, 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд хэрэгжүүлэхээр тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг тусгасан.

 Энэ дагуу Засгийн газраас гишүүдэд асуулгын хариуг хүргүүлсэн байна. Тухайлбал эдийн засгийг төрөлжүүлж олон тулгууртай болгох зорилтын хүрээнд Дорноговь аймагт жилдээ 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт хотод 100 мянган тн ган арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ган төмөрлөгийн үйлдвэр, Дарханд 350 мянган тн ган бүтээгдэхүүн, арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы металлургийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулжээ.

 Мөн \"Үйлдвэржилт 21:100\" үндэсний хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох, экспортын чиг баримжаатай 100 үйлдвэрийг 21 аймагт байуулах зорилт тавьж байгааг тодотгосон байна.  Монгол улсын \"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030\"-ийн хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх \"Гурван тулгуурт хөгжлийн бодлого\" баталсан болохыг ч Засгийн газраас ирүүлсэн хариунд дурдсан байна.

 Асуулгын хариуг ойрын хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

 Дашрамд дурдахад өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогтын санаачилгаар УИХ-д суудалтай бүх намууд зөвшилцөж Монгол улс урт хугацаандаа тогтвортой хөгжих, төрийн бодлогын залгамж чанарыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой \"Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030\"-ыг боловсруулан баталж, улс төрийн намууд сонгуулийн Мөрийн хөтөлбөрөө эл бодлогод заавал нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд