Нүүр / Онцлох / Б.Дэлгэрсайхан хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?

Онцлох

  • 0
  • 1326

Б.Дэлгэрсайхан хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?

Б.Дэлгэрсайхан хугацаа нь дууссан 2 мянган вагоноор Баянголын хүдрийг Хятад руу зөөж байгаа юу?

 

\"\"

Оффшор бүсэд компани, данстай гэдэг нь тодорхой болсон \"Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан улстөрд албан ёсоор хөл тавихаар зүтгэж байгаа нь бас л ил болсон зүйл. Тэрчлэн оффшор бүсэд ямар нэг байдлаар толгой хоргодсон этгээд эгэл жирийн бизнесмэн бол бас яахав, харин улстөрийн зүтгэлтэн бол ёсзүйн хувьд нийцэхгүй гэдэг дээр олонх санаа нэгдэж байгаа ийм үед, дахин нэг оффшортон төрд данслагдах нь зөв үү гэдэг асуудлыг бид хөндөж байгаа юм. Б.Дэлгэрсайханы тухайд Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан \"Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  \"Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан \"Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл бий. Ер нь бол Б.Дэлгэрсайхантай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг өмнө нь хүргэсэн.

Харин одоо үргэлжлэлийг нь хүргэж байна. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.

Эхэнд өгүүлсэнчлэн Б.Дэлгэрсайханы бизнесийг хятадуудаас салгаж ойлгохын аргагүй байдаг.  Тэрчлэн \"Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд  ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.

Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй,  ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. \"Болдтөмөр ерөө гол” компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байгаа талаар ярьдаг.  Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан байдаг.

УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа гэсэн байна. Тус компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол Улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байсан байдаг.  Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж ярьж байсан байдаг.  Түүнчлэн Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гэхчлэн зөрчлүүд цөөнгүй гарч ирсэн байдаг. Тэгсэн ч тус компани шаардлага хангахгүй вагонуудынхаа даацын хэмжээг багасган мэдүүлж давуулж ачилт хийн улсад их хэмжээний татварын хохирол учруулж ирсэн гэх мэдээлэл бий. Б.Дэлгэрсайханы тухайд энэ асуудлаар хууль хяналтынхан он дамнан шалгаад эцэслэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд