Нүүр / Онцлох / С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

Онцлох

  • 0
  • 1360

С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

С.Бямбацогт: Үл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань өс хонзон руу явах гээд байна

\"\" 
\"ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
\"Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. 
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн \"ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны \"Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. 
Энэ хурлаар \"ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ. 
Өмнөх нь  С.Бямбацогт: Бид нар зовбол хамтдаа зовж, жаргавал хамтдаа жаргана 
…УИХ-ын гишүүн С.Бямбацогт \"…Өнөөдөр дөрөв явж, маргааш тавыг явуулна. Нөгөөдөр зургааг явуулна гэдэг юм уу, ийм байдлаар цаашдаа бид нар нэг намаас 65-уулаа сонгогдчихоод бүгдээрээ зовлон жаргалаа ойлгодог, бүгдээрээ эх орон минь, аав ээж минь, үр хүүхэд минь, энэ нам минь гэж бодож байгаа. 
Энэ улс орноо худалдчих юмсан, энэ намаа зарчих юмсан, энэ нөхдөө хулхидчих юмсан гэсэн бодол бүгдэд нь байхгүй. Гэсэн мөртлөө бүгдээрээ тийм юм шиг бие биеэ хардаг болчихсон. Түүндээ итгэсэн. Өөрөөр хэлбэл, гаднаас шидсэн чулууг дотор оруулж ирээд, хоорондоо хэрэлдээд хуваагдаад, энэ үл ойлголцол маань үзэн ядалт болчихсон явж байна. Цаашлаад өс хонзон болох нээ. Үүнийгээ хэзээ хагалж, хэзээ ярих юм бэ. 
Бүлэг хуралдаж чадахгүй. Ний нуугүй бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсоод, асуудлаа яриад ойлголцоод, зөв талаасаа ойлголцох хүсэлт гаргах юм бол бид ойлголцоно шүү дээ. Гэтэл энэ бүлэг яагаад хуралддаггүй, энэ асуудлыг ярих боломж яагаад бид олгодоггүй юм бэ. Өнөөдөр тэгээд нэг нэгээр нь асуудлыг яриад, дөрвөн гишүүний асуудал, дараа нь УИХ-ын даргын асуудал гээд, тэр болгон дээр хуваагдаад, ойлголцохгүй, бие биеэ буруутгасан нүдээр хараад байх юм бол үзэн ядалт маань улам даамжирна. Тийм болохоор асуудлыг томоор харж болохгүй байна. Яавал бид нар улс орныхоо, намынхаа том эрх ашиг гэдэг юмаа, журмын нөхдөө бодох вэ гэдгийг урдаа тавиад, үүн дээрээ тохиролцчихоод, алхмаа хийчихээд, дараа дараагийнхаа асуудал руу орж болохгүй юу. Ингээд явах юм бол бид ойртсон, нягтарсан, асуудлаа шийдэж чадсан, гарц шийдэл олсон юм руу явах гээд байна. Тэгэхгүй бол таван цаг болох гэж байна. Тийм болохоор эхлээд дөрвөн гишүүнийхээ асуудлыг ярьчихъя гээд хуваагдаад, дараа нь УИХ-ын даргыг огцруулах хуулийн асуудал ярина гэж дахин хуваагдаад явах юм бол хагарал, хуваагдал маань улам томроод үл ойлголцол руу, үйл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань цаашлаад өс хонзон гэдэг юм руу явах гээд байна. Тиймээс Тогтохсүрэн дарга аа, яавал энэ ойлголцлоо бий болгож том асуудлуудаа эхэлж ярих юм бэ. Үүн дээр бүгдээрээ ярилцмаар байна. Ингэхгүй бол үнэхээр хэцүү байна. Тэгээд бие биетэйгээ ярьж чадахаа больсон. Дуугарч чадахаа больсон. Бүлэг нь сууж байгаад бие биеийнхээ үгийг тэвчээртэй сонсоод, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, авах гээхийн ухаанаар хандаж чадахаа байсан. Ерөөсөө арван үгний нэг нь буруу байхад нэг буруу үгийг нь өлгөж аваад \"Чи ёстой ингэлээ” гэдэг. Ес нь зөв байхад есийг нь сонсож чадахаа байсан. Энэ байдлаа бид нар эвдмээр байна. Үүнийгээ өөрчилмөөр байна. Үүнийг эхэлж яримаар байна. Тэгж байгаад юмаа ярих юм бол бид гарц шийдэл гаргаж чадна ” гэв. 
Үргэлжлэл бий… 
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд