Нүүр / Орхон / Ш.ДАВААХҮҮ: Спорт заал, бассейн 12-р сард ашиглалтад орно

Орхон

  • 0
  • 1399

Ш.ДАВААХҮҮ: Спорт заал, бассейн 12-р сард ашиглалтад орно

Ш.ДАВААХҮҮ: Спорт заал, бассейн 12-р сард ашиглалтад орно

\"\" \"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын 2020 оны өвөл цагийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж, секц дугуйлангууд хичээллэж эхэллээ. Энэ жилийн үйл ажиллагааны  онцлог, заал танхимын хэсэгчилсэн засварын явцын талаар Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгээс тодрууллаа.
-Энэ жил хичээллэх секц дугуйлангуудын онцлогийн талаар ярина уу?
-Улсын Онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн Төв штабын шийдвэрээр Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах шийдвэр гарсаны дагуу манай цогцолбор өнөөдөр нээлтээ хийж байна.  Дэлхий нийтэд тархсан  \"Ковид-19” цар тахал бүрэн намжаагүй, гадаад орнуудад нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Улсын Онцгой байдлын комиссоос секц дугуйлан, уралдаан тэмцээнийг хэрхэн зохион байгуулах тухай дүрэм журам гаргасан. Энэ журмын дагуу тодорхой зай барих, нэг удаагийн секц дугуйлан, тэмцээн уралдаанд оролцох хүний тоог тогтоож, үйл ажиллагаагаа явуулна. Цар тахлаас шалтгаалан олон сараар ажиллаагүй болохоор манай үйлдвэрийн ажилчид, Орхон аймгийн иргэд ихээхэн хүлээлттэй, хичээллэгчдийн тоо өсөх төлөвтэй байна. Нөгөө талд Онцгой комиссын шийдвэрийн дагуу аль болох цөөн хүнтэй ажиллах ёстой.  Гэлээ ч  бид энэ бүхнийг зохицуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
-Усан санг Итали технологиор засварлах ажил ямар шатанд явна? Хэзээ ашиглалтад орох вэ?
-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу гуравдугаар давхрын спорт тоглоомын заал, Усан санд орчин үеийн техник технологийг шингээсэн их засварын ажил  хийхээр төлөвлөсөн. Энэ ажил хуулийн дагуу тендер зарлагдан явсаар өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компаниуд шалгарсан. Их засвар 10-р сарын нэгнээс эхэлнэ. Нэлээн хугацаа шаардсан томоохон ажил байгаа. Усан санг энэ чиглэлийн технологиороо дэлхийд дээгүүрт ордог Итали улсын тоног төхөөрөмж,  хийцээр засварлана. Гуравдугаар давхрын заал олон улсын стандартад нийцсэн царс модон шалтай болох юм.  Засварыг аль болох богино хугацаанд  хийж,  12-р сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай ярилцаж байна. Засварын ажил  үндсэн үйл ажиллагаатай давхцаж байгаа учраас хичээллэгчдэд жаахан хүндрэлтэй байх юм. Гэхдээ засварласны дараа хичээллэгчдийн сэтгэл ханамж өндөр,  үйлчлүүлэгчдийн хүрээ өргөжиж, манай үйлчилгээний чанарт ахиц гарна.
-2020 он Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд уламжлал болгон зохиогддог бага олимпын жил.   Олимпыг хэзээ зохион байгуулах вэ?
-Энэ онд Спорт цогцолбороос нэлээн томоохон ажлууд төлөвлөсөн. Гэвч онцгой нөхцөл байдлын улмаас цуцалсан. Бага олимпыг ондоо багтааж  хийе  гэсэн ч цаг агаар хүйтэрч, хугацаа давчуу байгаа тул ирэх 6-р сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 
-Манайхаас зохион байгуулдаг, Улсын чанартай тэмцээн уралдааны тухайд...?
-Манай Спорт цогцолбороос шигшээ багийн таван төрөлд Улсын хэмжээний нэг нэг тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. МУГТ Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн, Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн, \"Хангарьдын цом” туялзуур сэлэм, байт харвааны олон хотын тэмцээн, \"Хангарьд” спорт клубийн анхны дасгалжуулагч, ОУХМ С.Баттулгын нэрэмжит боксын тэмцээнүүд зохиодог. Энэ жил жүдо, чөлөөт, боксын тэмцээн болно. Эдгээр нь тухайн төрлөөрөө  Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тэмцээн. Энэ тэмцээний оролцогч, залуусаас  тив дэлхийн олон аварга төрөн гарсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд