Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн. Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа. Өнөөдөр уг тендерийг EPC+F нөхцөлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Төслийн II шатны тендерийг хоёр багцтай зарлалаа. Тодруулбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. Төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана.

Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж магадлуулж дууссан.

Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Улаанбаатар метро төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. 15 өртөөнөөс бүрдэнэ. Оргил ачааллын үед цагт нэг чиглэлд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээс метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийхээр тооцоолжээ.

Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна. Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчдог болно. Авто замын түгжрэл, автомашины хэрэглээг бууруулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын эдийн засагт учирдаг хохирлыг жилд 600 сая ам.доллараар бууруулах, нийт өртөөдөд 150-200 худалдаа эрхлэгчдийг дэмжих, өртөө орчимд 150 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй. Мөн жилд 213 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Улаанбаатар метроны маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагуу
Шугамын урт: 19.4 км
Өртөө: 15
Оргил цагийн хүчин чадал: 17206 хүн/цаг
Замын хөдөлгөөний дундаж хурд: 18 хувиар нэмэгдэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс ХЭВТРИЙН ӨВЧТӨНГ ОРТОЙГОО ирэхийг "шаардав"

    Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан ГЭРЭЭ бол ҮНДСЭН ХУУЛЬ

    Солонготын даваанаас Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлнэ

    Улаанбаатар хотод -13 хэм хүйтэн, үүл багасна

    Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно

    Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй

    АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалааДэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

    Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалааДэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа