Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Давааням 2025 оны үйл ажиллагаагаа дүгнээд хамгийн ёс зүйтэй хамт олноор Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг тодруулжээ.
Гэтэл 2025 оны "Ёс зүйтэй хамт олон" болсон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хэвтрийн дэглэмтэй, өвчтэй иргэнийг өөрийн биеэр ирэхийг шаардаж, ор, хөнжилтэй нь дуудаж хурууны хээ авч байна. Ийм хүнд сурталтай, хүнлэг бус алба хаагчтай, албан байгууллагыг ямар шалгуур, үзүүлэлтээр ёс зүйтэй хамт олноор тодруулж, өргөмжилснөө УБЕГ-ын дарга Д.Давааням та тайлбарлах биз.
Танай байгууллага сонгуулийн үед хайрцагаар сонгуулийн санал авахад хэвтрийн дэглэмтэй, хүнд өвчтэй, өндөр настай иргэний бүртгэл мэдээллийг нь гаргаж өгдөг. Гэтэл тоон гарын үсэг авахын тулд ор, хөнжилтэй нь өвлийн хүйтэнд дуудах нь зүйд нийцэх үү?
Д.Давааням таны удирдаж буй Улсын бүртгэлийн газар, хэлтэс өвчтэй хүнтэй ийм зүй бус хандаж байна.
Like
0
Зөв
0
1
Буруу
1
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
