Нүүр / Гомбожав Занданшатар / Өвөрхангайчууд шударга ёсыг тогтоохын төлөөх эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Гомбожав Занданшатар

  • 0
  • 684

Өвөрхангайчууд шударга ёсыг тогтоохын төлөөх эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Өвөрхангайчууд шударга ёсыг тогтоохын төлөөх эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт өчигдөр Өвөрхангай аймагт үргэлжиллээ.
Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа.
\"\"
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг дээдлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлж шинэчлэл хийх; парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах; Улсын Их Хуралд тооноос чанарт шилжих хувьсал, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог хангах цахим шилжилт хийх; Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах; төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах үндсэн 5 зорилтоо танилцууллаа.

\"\"

Тэрбээр Улсын Их Хурлын танхимыг мэдлэг, тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэтгэлцээний индэр болгох ёстой гэж үзэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Түүнчлэн эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдэл, хувийн ашиг сонирхлоо эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаг, ард түмнээ алагчилдаг байдалтай хатуу тэмцэх нь иргэдээ төлөөлсөн Улсын Их Хурлын онцгой үүрэг гэж үзэж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн төрийн алба иргэддээ тэгш шударга хандаж, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг байх нь монгол төрийн нэр хүндийг сэргээх гол хүчин зүйл бөгөөд үүнийг бүх шатны төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа чухалчлахыг сануулж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн хэнд ч хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг анхааруулав. Энэ зорилгоор Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн хуулийг батлан мөрдүүлэх болно гэлээ.

\"\"

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төрийн институци хоорондын харилцан хяналт, тэнцлийн зөв тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын, монгол хүний хөгжлийг хангах шаардлагад нийцүүлж хийнэ гэдгээ онцлоод, энэхүү өөрчлөлтийг дэмжихийг Өвөрхангайчуудаас хүслээ.
Уулзалтад оролцсон иргэд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг мөрдөх хугацааг наашлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, монгол ёс заншил, урлаг соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг хуваарилах, чанаргүй дээд сургуулиудын тоог цөөлөх, аймгийн төвийн утааг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.

\"\"

Арвайхээр сумын өндөр настан н.Дашпунцаг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа \"дордуулсан 7 өөрчлөлт”-ийг эхний ээлжинд засах, монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг эхчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээнд хүргэх, ЖДҮ-гийн зээлийн асуудалд орооцолдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

\"\"

Харин ахмад багш н.Тавхай боловсролын агуулга, стандартыг байн байн өөрчилдгөө зогсоож, тогтвортой байлгах, сурах бичгийг нэг мөр цэгцлэх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тендерт бага үнийн саналаар шалгаруулдаг нь чанаргүй барилга баригдах нөхцөл болж байгааг зогсоох нь зүйтэй гэв.
Өвөрхангай аймгийн иргэд шударга ёсыг тогтоох, хариуцлага, сахилгыг сайжруулах, дуулиант том хэргүүдийг шийдэх, баялгийн тэгш хуваарилалтын тогтолцоо бүрдүүлэх зэрэг эрс шинэчлэлийн чиглэлээр төр, засгаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмжиж, итгэж байгаагаа илэрхийлж, зорилгоосоо ухралгүй сайн ажиллахыг захиж байлаа.
Түүнчлэн Өвөрхангайчууд 2016 оны сонгуулиар зөв сонголт хийсэн нь тэднийг төлөөлсөн гишүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байгааг сайшааж, улам сайн ажиллаж, ард олныхоо итгэлийг бүрэн биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө.

\"\"

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шударга ёсыг тогтоох, нийгмийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах, стратегийн ордуудад төр, иргэний хяналт тогтоох зорилгоосоо бид ухрахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, \"дордуулсан 7 өөрчлөлт”-ийг засах болно гэлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах асуудлыг гишүүдтэйгээ хамтран хийж, зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гол хуулиудаа шинэчлэх, Монголоо аж үйлдвэржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээн онцлов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар \"Хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв  санааны нэгдлийг тогтоохын төлөө шантралгүй ажиллах болно” гээд, шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа. 
                                   Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 
 
 


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд