Нүүр / Нийгэм / Хүний эвгүй үнэрийг арилгахад амархан

Нийгэм

  • 1
  • 8431

Хүний эвгүй үнэрийг арилгахад амархан

Хүний эвгүй үнэрийг арилгахад амархан

\"\" 
Хүн бүхэнд эвгүй үнэрийн аль нэг заавал байдаг мэт зарим хүмүүс ойлгодог. Суганы хонхор, хөлийн ул, амнаас гарах эхүүн үнэрийг монголчууд эртнээс хулмас, шивэр, амны үмхий гэж нэрлэдэг ажээ. Энэ 3 үнэрийн аль нэг нь хүнд заавал байх уу эсвэл гурвуул байх уу гэдэг асуултыг тавьдаг. Чухам ямар учраас  ийм тохиромжгүй муухай үнэр гардаг шалтгааныг товч дурдъя.

Хөлс

Хүний биеийн арьсанд олон тооны хөлсний булчирхай байдаг билээ. Хөлсний булчирхай нь арьсан доорх өөхлөг давхаргад байх ба цорго нь арьсны гадаргууд нээгдэнэ. Биеийн янз бүрийн хэсгийн өөхлөг давхаргад байгаа хөлс ялгаруулагч булчирхайн тоо харилцан адилгүй бөгөөд зөвхөн гарын алга, хөлний улнаас эхлээд бүх биенд нийт хоёр сая гаруй хөлсний булчирхай байдаг. Хөлсний булчирхай бие махбодын ус эрдэсийн солилцоо, биеийн халууныг зохицуулах, бодисын эцсийн бүтээгдэхүүн болох органик бодисыг бие махбодоос ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ.

Иймээс хөлс заавал ялгарах ёстой бөгөөд огт хөлөрөхгүй хүн гэж байхгүй. Гадаад орчны тааламжтай нөхцөлд биеийн хүчний ажил хийхгүй тайван байгаа хүн хоногт 0,5 - 0,6 л хөлс ялгаруулна. Хөлсний найрлага, түүний бүтэц харилцан адилгүй байдаг нь тухайн хүний бие махбодын онцлог, төв мэдрэлийн системийн тогтолцоо, биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой.

Биеийн хүчний хүнд ажил хийх, сэтгэл хөдлөх, халууцах, айх, ичих үед мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаарч хөлс их гарна.


Хулмас гэж юу вэ?

Энэ талаар тодруулан авч үзвэл суганы хонхорт байрладаг шилжилтийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг өвөрмөц булчирхайн үйл ажиллагаатай холбоотой. Энэ булчирхайд нян орж халдварласны улмаас тэнд ялгарч байгаа булчирхайн шүүрлийн найрлага дахь органик бодис задарснаас хүн болгонд байхгүй өвөрмөц үнэртэй хөлс ялгардагийг хулмас гэж нэрлэдэг. Хэвийн байдлаас илүү хөлрөх үед мэдрэлийн буюу булчирхайн нарийн мэргэжлийн эмчид даруй үзүүлэх шаардлагатай.

Мөн хэсэг газрын хөлс багасгах, үнэрийг дарахын тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, өглөө оройд суганы хонхор, хөхний доорх нугалаас, харвингийн завсар, цавь зэргийг сайтар савандаж угаагаад хуурай зөөлөн алчуураар хаттал арчаад хэдэн дусал нимбэгний шүүс, 2%- ийн салициллийн спирт, 1-2% -ийн камфор ба борын хүчлийн уусмалаас хөвөнд шингээж арчаад сайн хатаасны дараа цацлага цацна. Эдгээр эмийн уусмал, цацлагыг гоо заслын эмчид үзүүлж, эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй.

Хулмасны үнэр арилгах хуучны нэгэн арга

Дэлхийн хэд хэдэн оронд өвөрмөц сонгомол содон үнэртэй үндэстнүүд байдаг. Тэр ч байтугай онигоо маягийн хэлц үг хүртэл зохиогдсон нь бий. Энүүхэн ойрхноос жишээ татвал, хятад хүний амны үнэр хэцүү, орос хүний суганы үнэр хэцүү, монгол хүний хөлний үнэр хэцүү гэхчлэн бараг \"Ертөнцийн гурван хэцүү” маягийн юм хэлцдэг. Арга ч үгүй биз. Байгаль цаг уурын нөхцөл байдал нь нөлөөлж монголхүн хөлөө дулаалдаг, орос хүн толгойгоо дулаалдаг, хятад хүн бэлхүүсээ дулаалдаг гэлцдэг нь оргүй үг биш.

Хулмасны тухайд сармисны, сонгины содон үнэр мэт ханх тавих агаад монголчуудын хувьд хулмас нь олдмол шинжтэй байдаг шиг байгаа юм. Манай өвгөд хөгшдийн хэрэглэж ирсэн нэгэн сонгомол аргыг толилуулъя.

Дөнгөж саяхан муулсан хонины халуун бөөрийг сугандаа хавчуулж хоёр цаг орчим байлгаад авч хаяна. Ингэснээр хулмасны үнэр бүрмөсөн арилдаг гэдэг. Чухамдаа бөөр бол өөрөө шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэг үйлчилгээтэй эрхтэн. Тэхлээр хулмасыг арилгах байгалийн биологийн арга хэрэглүүр болох нь тодорхой байна.

Харин хөлийн үнэрийн тухайд өглөө, оройдоо хөлөө тогтмол сайн угаа, аль болохоор хуурай байлгах учиртай. Пүүз, кет гэх мэтийн хөл чийгшүүлэгч хөнгөн гутал өмсөхөөс зайлсхийх, зуны цагт хөл нүцгэн явахыг эрмэлзэх, гутлынхаа улавчийг байнга солих, хусны цагаан хальс /үйс/’аар хийсэн улавчийг шингээж хөл хөлрөхөөс сэргийлдэг зэргийг анхааралдаа авч, ялангуяа өдөртөө дор хаяж хоёр удаа хөлөө угаах хэвшлийг наад зах нь залхууралгүй нэг сар мөрдвөл шивэр арилах нь магадгүй биш мадаггүй юм. Хөлийн улыг хөрст газраас \"хөндийрүүлсэн” гутал хэмээх \"гутал”-аас түр ч атугай түдгэлзэж, нимгэрч нялцайсан нүцгэн улаан навч цэцэгс өвс ургамал лугаа \"нүүрэлдүүлж” нэг үзээрэй.

Нэг ч биш хэд хэдэн удаа хэсэг хугацаанд хөвчин дэлхийгээ хөлөөрөө мэдрэн өвчин эмгэгийг өнөд умартан амарч үз. Хүний хөлгар хоёр бол биологийн газардуулагч буюу биогүйдлийн тогтворжуулагч юм. Тиймээс гар газар, хөл хөсөр амар жимэр ажин түжин амарч суух эрүүл энхийн нэгэн жаргалан тэр болой.
 

Төрөлхийн бус олдмол хулмаснаас зэсийн балын тусламжтайгаар ангижирч болно. Та зэсийн балыг хоёр суга, хөлийн уландаа байнга түрхвэл эвгүй үнэрээсээ салах боломжтой юм байна.

Мөн шивэр арилгах нь маш олон төрлийн үйлчилгээ, арга байдаг ч тэр бүр нөлөөлдөггүй. Харин үүнийг энгийн хирнээ хямдхан аргаар арилгах жор байна. Үүний тулд хүнсний цагаан лууванг чанаж, шүүсээр нь хөлөө байн байн угаавал шивэр арилдаг байна.


Хөлс гарах эрүүл мэндэд тустай

Хүний биед бараг 2-3 сая хөлсний булчирхай байдаг. Байнга суугаад байдаг хүний биеэс өдөрт 2 литр шахам хөлс гардаг боловч халууны хэмжээ нэмэгдэх юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд хөлс гарах хэмжээ нь нэмэгдээд 10 литрт хүрдэг.

1 грамм хөлс гарах бүр 0.64 килокалори халуун гардаг, хөлс гарах нь халууныг гадагшлуулдаг төдийгүй бас хортой элементийг гадагшлуулж чаддаг байна. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд гарсан хөлсийг дагаад холестерин, шээсний эд зэрэг бодисийн солилцооны зүйлүүд гадагшилдаг байна, энэ нь хүний биеийн эрүүл мэндэд тун ашигтай нөлөө үзүүлдэг байна.
 

Харин өмхий хөлсийг арилгахын тулд зуны улиралд хөлсний булчирхайг сайжруулах дасгал бэлтгэл хийх шаардлагатай байна. Биеэсээ хөлс гаргахын тулд наранд биеэ зориуд шарж, биеэсээ хөлсийг гүйцэд гаргах хэрэгтэй, эсвэл 43-44ºС халуун устай саванд сууж дор бие болон тохойгоо дэвтээнэ, 10-15 минут болж, цээжин бие, нуруу сайхан хөлрөөд ирхээр биеэ угааж, арчиж цэвэрлэж дууссаныхаа дараа цагаан гаатай шим тэжээлтэй шөл уувал сайн.

Аагим халуун 6 сараас эхлээд энэ мэтээр үргэлжлэн хэдэн долоо хоног угаавал хөлсийг хэвийн байдалтай гарах болгож, хөлсний өмхий үнэрийг арилгаж болох юм. Ер нь хөлс гарах нь хүний биеийн халууны хэмжээг зохицуулдаг бие махбодийн чухал ажиллагаа мөн гэж мэдэж явах илүүдэхгүй юм.

Хүний хөлс уул нь үнэргүй. Гэхдээ хөлс үнэртэй болох олон шалтгаан бий. Хүний идэж ууж байгаа зүйл, хэрэглэж байгаа хувцас, ажиллаж байгаа орчин, тухайн хүний төрх байдал, насны онцлог, хэрэглэж байгаа эм тариа, нэмэгдэл тэжээл ч хөлсийг үнэртэй болоход нөлөөлдөг.

Жишээлбэл: Шилжилтийн насны үед булчирхайн шүүрэл ихэсдэг тул хөлс эхүүн хурц үнэртэй болдог. Мөн охид, эмэгтэйчүүдийн хувьд биений юм ирэх үед хөлс хурц үнэртэй гарах нь илт мэдрэгдэх тохиолдол бий.

Суга, хөлний эвгүй үнэр хүнээс халдаж болох уу?

Хөлсний эвгүй үнэр үүсгэдэг нян хүнтэй хүрэлцэхэд халдахгүй. Харин хүний хувцас, нүүр гарын алчуур, дотуур хувцасаар дамжин халдварладаг. Тиймдээ ч эмч хүмүүст хувийн ариун цэврийг сайн сахь, усанд тогтмол орж бай, гараа угаа, ор дэрнийхээ цагаан хэрэглэл, нүүр гарын алчуураа тусдаа байлга, угааж индүүд гэж байнга зөвлөдөгийн цаад учир нь ийм юм.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 14 Зөв 0 1 Буруу 0 Воов 3 Уйтгартай 2 Дуртай

Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд