Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томиллоо

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томиллоо

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо, Монголын сумын эмч мэргэжилтнүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123, 126 дугаар зүйлийг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшсэн Т.Баясгалан ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэн Ш.Зоригоо нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолуудыг гаргахдаа судалгаатай, амьдралд хэрэгжихүйц шийдвэрүүдийг гаргахыг захиж байлаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд шилжүүлсэн нь сумын эмнэлэгүүд дээр хүндрэл үүсгээд байгаа талаарх саналуудыг хэлж байв. Эл асуудалд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл анхаарал хандуулж, алслагдсан сум, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хангасан шийдвэр гаргахад анхаарахыг Ц.Туваан гишүүн захиж байлаа. Сумдын ихэнх хувьд үнэгүй эм очоогүй байгааг анхаарах, сумын эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, ажиллах нөхцөлийг тооцож, Үндэсний зөвлөлөөс гаргах шийдвэрүүддээ анхаарахыг захиж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлж, төрөөс энэ чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг хэлсэн.

Ийнхүү гишүүд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч С.Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Улсын Их Хурлын 50 гишүүний 60 хувь нь дэмжсэн бол нэр дэвшигч Б.Алтанхуягийг томилохыг 62 хувь нь дэмжив. Нэр дэвшигч Т.Баясгаланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй юм. Нэр дэвшигч Ш.Зоригоог Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжээгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сурвалжилга: "Шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын төвшинд хүргэх ёстой"

    Сурвалжилга: "Шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын төвшинд хүргэх ёстой"