Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон, Дэлхийн аваргын хүрэл медальт Т.Тулга, Т.Түвшинтулга, Олимпын хүрэл медальт Б.Болортуяа тэргүүтэй тамирчид Чөлөөт бөхийн холбооны "БУЛХАЙ"-г илчлэв.
Тэд хэлэхдээ "Тив, дэлхийн тэмцээнүүдэд явахад зардал ч олгодоггүй. Нэг хүн багадаа 5-6 сая төгрөгийн зардлаар явдаг бөгөөд дандаа ойр дотны хэн нэгнээсээ зээл, тусламж хүсэж байж явдаг. Тэр ч бүү хэл, ОУ-ын тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртэхэд дагалддаг мөнгөн урамшууллыг ч "ОЛГОДОГГҮЙ" хэмээсэн нь олныг гайхшруулж, бас дургүйцлийг нь хүргэлээ. Учир нь ний нуугүй хэлэхэд, Монгол Улсын нэрийг дэлхийн "тавцан"-д спортын хэдэн тамирчид л "ӨРГӨЖ ЯВАА"... Гэвч тэдний урмыг "МОХООЖ" буй нь ёс зүйгүй хэрэг мөн биз ээ.
Тамирчдад мөнгөн урамшууллыг нь олгохгүй байгаа шалтгааныг "Монголын Чөлөөтийн бөхийн холбоо нь Дэлхийн бөхийн холбоонд "ӨР"-тэй учраас өрөнд суутгасан" хэмээн тайлбарладаг ажээ.
Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр нь "Эрдэнэт"-ийн гэх тодотголтой Х.Бадамсүрэн 2022 оны гуравдугаар сараас хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрбээр, "ТЭТГЭВЭР"-ийн насандаа аль хэдийнэ хүрсэн хэдий ч томоохон компаниудын удирдлагаар ээлж дараалан ажилласаар ирсэн.
Түүнээс гадна энэ салбарыг удирдах сайд ч бий. Тодруулбал, 2022 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар томилсон билээ. Гэвч тэрбээр тамирчид, дасгалжуулагчдынхаа нийгмийн асуудалд ч анхаардаггүй, салбартаа юу болж байгааг ажрахгүй явна.
Б.Бат-Эрдэнэ сайд аа, 70 гаруй насны Ерөнхийлөгчтэй энэ холбоонд "бугшсан" ИДЭЭ, БЭЭР-ийг шахахгүй бол чөлөөт бөхөөр хичээллэх тамирчингүй болох нь...
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC