Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.
Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцлоо
Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC