Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбоо, “Буудай сарнай” ХХК хамтран Говь-Алтай аймгийн оюутан залуучуудыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэмжлэг үзүүлэхээр чиглэлээр хамтран ажиллахаар болж санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин, “Буудай сарнай” ХХК-ийн захирал А.Амартүвшин нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн оюутан залуучууд авто сургуульд төлбөрийн хөнгөлөлттэй үнээр суралцаж боломжтой бөгөөд ирээдүйд улс эх орондоо зөв соёлыг түгээсэн шилдэг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх, СОЁЛТОЙ ЖОЛООЧ бэлтгэхэд хамтын ажиллагаа чиглэж байгаа юм.
“Ирээдүй-Алтай” холбооны сумын салбар зөвлөлд бүртгүүлэн суралцах боломжтой бөгөөд 91992575 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC