"Нарийн мэргэжлийн эмч нар "анхан шат"-нд эмчлэх боломжтой хүмүүстэй ажиллаж, цаг алдаж байгаа учраас 13А шаардаж байна"

"Нарийн мэргэжлийн эмч нар "анхан шат"-нд эмчлэх боломжтой хүмүүстэй ажиллаж, цаг алдаж байгаа учраас 13А шаардаж байна"

Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хандсан иргэд 13А маягттай холбоотой бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж, "Тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй боллоо" гэсэн шүүмжлэл их гарч байгаа тул энэ асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн  газрын дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-13А маягттай холбоотой асуудлаар иргэд төдийгүй эмч нар ч янз бүрийн байр суурь илэрхийлж байна. 13А маягт авч эмнэлэгт хандах нь цоо шинэ зүйл биш биз дээ? 

-Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцооны баримтыг бид 13А маягт гэж нэрлээд байгаа юм. Энэ нь шинэ юм биш. Манай улс өрхийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 2000 оноос энэ журам үйлчилж байна. 

Иргэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага өрхийн ЭМТ-өөс яаралтай тусламж үйлчилгээг авч, тэнд үзүүлэх боломжгүй бусад үйлчилгээг дараагийн шатлалын эмнэлгүүдээс авахаар зохицуулагдсан. Энэ журмын дагуу өрхөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг, гуравдахь шатлалын буюу төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү өвчтөн илгээхдээ 13А маягтыг ашигладаг. 

Олон улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх бодлого буюу хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, өвчнийг эрт илрүүлж, оношилж, эдгээе гэх болсон. Гэтэл манайд хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эмнэлэгт хэвтэхийг илүүд үздэг, ийм сонирхол давамгайлдаг. Манай эрүүл мэндийн салбарт ч өнгөрсөн зуун жилийн турш өвдсөн хойно нь тусламж үзүүлэх хандлага өндөр байсныг өөрчлөх эрүүл амьдрах, эрт илрүүлэх тал дээр анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх шаардлага гарч байгаа. Үүнд нийцүүлэх, хоёрдахь, гуравдахь шатлалын эмнэлэгт үүсээд байгаа тусламж үйлчилгээний ачааллыг анхан шат руу хуваарилах зорилгоор 13А маягтыг шаардаж байгаа юм.  

-Энэ маягтгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байж болохгүй юу. Цахимжуулсны давуу тал гэж байна уу?

-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү 13А маягтгүй шууд хандахад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд хүлээгдэх, чирэгдэх асуудал гарч байгаа. Гуравдугаар шатлалын эмнэлэгт ирэх шаардлагагүй иргэд ихэнх цагийг нь аваад, эмч нар ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ гэхээсээ анхан шатанд үзээд оношлоод эмчлэх боломжтой хүмүүстэй ажиллах асуудал гарч байгаа учраас 13А маягт буюу эмнэлэгт өвчтөн шилжүүлэх тогтолцоог ашиглаж байна. 

Өмнө нь энэ маягтыг цаасан хэлбэрээр авдаг байсныг цахимжуулснаар өрхийн эмнэлэг иргэндээ үзүүлэх тусламж үйлчилгээг өгч чадаж байна уу, өвчтөнөө зөв оношилж төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хоёрдахь шатлал руу илгээж байна уу гэдэг нь цахим хяналтад орж байгаа юм. 

Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэг дээр очоод 13А хэрэгтэй гэхээр өрхийн эмнэлэг рүүгээ яриад цахимаар 13А маягт явуул гэж нэхдэг. Гэтэл өрхийн ЭМТ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх биш 13А маягтыг дамжуулах төдий байгууллага байж болохгүй биз дээ.  

-Иргэд өрхийн эмнэлэгт үзүүлж, оношлуулах боломж байгаа юу.  Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаас өөр арга алга хэмээн бухимдаж байна шүү дээ? 

-Өрхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чадавхижуулахад анхаарч байгаа. Өрхийн ЭМТ-үүдийг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар хангадаг. Тиймээс цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, зарим төрлийн түргэвчилсэн оношлуураар илрүүлэх боломжтой өвчлөлийг өрхийн ЭМТ-дөө хийлгэх боломжтой. Өрхөд хийх боломжгүйг нь хоёрдугаар шатлалын эмнэлэгт хийнэ. Харин компьютер томограф, MRI, биохими, эрдсийн ч гэдэг юм уу илүү нарийн шинжилгээг гуравдахь шатлалын эмнэлэгт хийж байгаа. 

-Өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээгээ үзүүлж чадаж байгаа юу, эсвэл иргэдийг хоёр, гуравдугаар шатлал руу илгээх л үүрэг гүйцэтгэж байна уу гэдгийг хянах боломжтой юу? 

-Бид өвчтөн шилжүүлэх тогтолцоон дээр анализ хийж үзсэн. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний 40 гаруй хувь нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт, 20 хүрэхгүй хувь нь анхан шатанд, үлдэх хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гурвалжин гэж байдаг. Бусад улс орнуудад энэ гурвалжингийн суурь, хамгийн өргөн хэсэг нь анхан шатны тусламж үйлчилгээнд хамаардаг байхад манайд эсрэгээрээ гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ илүү зонхилж доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг. 

Ганцхан жишээ авъя. Өрхийн эмнэлэг жирэмсэн эмэгтэйг хяналтдаа авах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Тухайн жирэмсэн эмэгтэй ямар нэг байдлаар хавсарсан өвчтэй, эрсдэлтэй байгаа тохиолдолд аймаг, дүүрэг дээрээ хянуулна. Бүр их эрсдэлтэй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг рүү илгээх ёстой юм. Иймээс өрхийн эмнэлэг илүү гэр бүл, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм.

            Манай салбар чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоондоо тодорхой шинэчлэлтүүдийг хийж байна. Өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн л бол санхүүжилтээ авдаг тогтолцооноос татгалзаж, өвчтөн тухайн байгууллагаас авах ёстой чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсан уу гэдэг дээр санхүүжилт олгож эхэлсэн.

Санхүүжилтийн энэ механизм анхан шатны тусламж үйлчилгээнд бүрдээд эхлэхээр өрхийн эмнэлэг иргэнээ үзэлгүйгээр шууд шилжүүлээд байх боломжгүйгээс гадна гуравдахь шатлалын эмнэлэгт хэт их ачаалал үүсгэж нөгөө талдаа иргэд хүлээгдэж байна уу гэдгийг цахимд оруулснаар хянаж эхэлсэн.

Одоо  мэдээллийн технологийн чадавхийг сайжруулах, программ хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

-Өмнө нь иргэд өрх рүү залгаж цаг аваад, гуравдугаар шатлалын эмнэлэг дээр зургаа авахуулаад, нарийн мэргэжлийн эмчээр үзлэгээ хийлгэчихдэг байсан. Одоо заавал өрхийн эмнэлэг рүүгээ яв гэж байна хэмээн бухимдаж байна. Ямар оношилгоо, эмчилгээ дээр 13А шаардахаар нэмж тусгасан бэ?

-Өвчтөн шилжүүлэх журам дээр яаралтай тусламж, хавсарсан өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тохиолдолд 13А маягт шаардахгүй. 

         Өрхийн эмнэлгээр дамжуулаад байгаа нь өрх дээрээ үзүүлээд, оношлуулаад, эмчилгээгээ аваад, өдрийн эмчилгээнд хамрагдаад явах боломжтой байхад гуравдахь шатлалын эмнэлэгт очиж үзлэг шинжилгээ хийлгэнэ гэх нь эргээд хэрэгцээ шаардлагатай өвчтөнүүдийг хүлээлгэж ачаалал үүсгэж байгаа учраас зохицуулж байна. 

-Чих хамар хоолойн тасагт үзүүлэхэд нүдний эмчид хандаж, зураг авахуулах шаардлагатай болоход дахин 13А маягт авчрахыг шаардаж байна гэсэн байсан. Ийм зүйл байгаа юу? 

-Энэ тохиолдолд мэдээлэл дутуугаас үүдсэн ташаа ойлголт байна.  Нэгэнт 13а шаардахгүй өвчин дээр дахиад нүдний эмчид үзүүлэхээр тухайн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдолд 13А шаардахгүй. Үзлэг эхлээд тухайн эмч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээгээ тодорхойлохын тулд өөр төрлийн үзлэгийг хийх хэрэгтэй байгаа учраас ямар нэг бичиг шаардахгүй. 

Бидний зүгээс өвчтөн шилжүүлэх журмыг боловсронгуй болгох явцад анхаарах хэрэгцээ шаардлага гарч байна. ӨЭМТ дээр ямар өвчлөл хамрагдах ёстой, өвчний оношоор гаргаж өгөх зэрэг олон байдлаар сайжруулна гэж үзэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    О.Баасанхүү: АН сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн "сөрөг хүчин" хийж байгаа шүү дээ

    О.Баасанхүү: АН сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн "сөрөг хүчин" хийж байгаа шүү дээ