СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Энэ зун болсон үерийн гамшгийн дараа СӨХ-ны чиг үүрэг ямар байх хэрэгтэйг иргэд болон холбогдох албаныхан ойлгосон байх. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

СӨХ-дын төлөөллүүдээс нийтийн орон сууцанд амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухал байгааг онцолж байлаа. Мөн СӨХ-ны хүний нөөцийг мэргэшүүлж, чадавхжуулахад анхаарахгүй бол ажиллах хүнгүй болж байгааг дурдаж байв.

Хот төлөвлөлт, газар олголт, барилгын зураг төслийн алдаанаас үүдэн аливаа байгалийн гамшигт иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэд, СӨХ-дын төлөөллийг оруулах саналыг гаргаж байлаа. Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хог тээвэр, камерын систем, орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатай байгааг СӨХ-дын төлөөллүүд хэлж байв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь 2003 онд батлагдаж байсан бөгөөд өдгөө СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахааргүй байгаа юм.

Тиймээс сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

    Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

    Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

    Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна

    Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

    Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

    УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

    С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

    Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна

    Б.Энхбаяр: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

    Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

    Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно

    Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

    ЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна

    Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна