Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

    Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, дижитал шилжилтийн хүрээнд төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, цахим хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна.

 Шүүх эрх мэдлийн хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгох зорилтыг тусгасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлого”-ыг баталж, 2023 онд цахим шүүхийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлсэн.

             “Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграци, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлж байна.

Шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд инноваци, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэр нэвтэрч, дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаасан сууринаас цахимд шилжиж, ажлын бүтээмж, үр дүн бодитой хэмжигдэж, шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн үр ашигтай байдал нэмэгдэж, авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ.

         Монгол Улс 2021, 2022 онуудад “Кибер аюулгүй байдлын тухай хууль” болон кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг баталсан. Мөн 2023 онд кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг Засгийн газар батлан хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлээд байна.

       “Цахим шүүх 2.0” цөм систем нэвтрүүлэлтийн нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон зөвлөлийн гишүүд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч А.Бямбаабаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Батрагчаа, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг зөрчил шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон Шүүхийн Тамгын газрууд, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн “Таслан сэргийлэх арга хэмжээ”, “Зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны модулийг эрүүгийн хэргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаандаа ашиглаж эхэлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч прокурор, өмгөөлөл, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай мэдээлэл солилцох бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулж, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх модулиуд үе шаттайгаар ашиглалтад орж, шүүхийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй болно.

  “Цахим шүүх 2.0” систем хэрэгжсэнээр Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах цаг хугацаа зардал хэмнэгдэж, шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болно. Шүүхийн үйлчилгээний чанар дээшилж, цаашид дэвшилтэд технологийг ашиглан иргэд, олон нийт апплекэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, цаг хугацаа үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, зардал хэмнэх боломж нээгдэж байна.

   Цаашид “Цахим шүүх 2.0” системийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор кибер аюулгүй байдлыг хангах, бусад шаардлагатай төсөв хөрөнгийг цаг тухайд нь шийдвэрлэх чухал. Иймд хууль тогтоогч, шийдвэр гаргагч Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн цахимжуулалтад анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна.

           

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

    Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

    Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна

    Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

    Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

    УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

    С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

    Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна

    Б.Энхбаяр: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

    Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

    Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно

    Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

    ЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ