МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган - 2025” арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.
Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх зорилготой тус чуулганыг МУИС 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд 11 дэх жилдээ болох гэж буй энэ удаагийн чуулганд Төрийн банк хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Энтрепренерүүд болон энтрепренершипийн боловсрол түгээгч их дээд сургууль, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал солилцох хамгийн том “индэр” болоод буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх арга замын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах талаар санал солилцоно.
Мөн их дээд сургууль, эрдэмтдийн бүтээлийг бизнесийн байгууллагуудад дэлгэн танилцуулж, энтрепренершип үйл ажиллагааг судалгааны үндэслэлтэй хөгжүүлэх эерэг хандлага, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаагаа ерөнхий зохион байгуулагч МУИС-ийн зүгээс мэдэгдэж байна.
Харин Төрийн банкны тухайд, “Гарааны бизнесийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцуулж, бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.

Улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн “хөдөлгөгч хүч” болсон шинэ санааны эзэд, бизнес эрхлэгч та бүхнийг Монголын энтрепренерүүдийн хамгийн том чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэрэв та чуулганд оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү. Мөн тодруулах зүйл байвал МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төвийн Бизнес консалтинг төв фэйсбүүк хуудас болон зохион байгуулах ажлын албаны 9909-7589 утсаар холбогдоно уу.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
