УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.22) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Др. Якабыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Улсын Их Хурал болон хувиасаа талархал илэрхийлэв. Тэрбээр, ДЭМБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаад баяр хүргэж, өнгөрсөн жил Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн түүхэн ойг бид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснийг дурдав. Мөн монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр идэвхтэй, нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ, түүний дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якаб хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы хоёр дахь өдрийн хүрээнд өнөөдөр төлөөлөгчдийн хамт Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, анхан шатны тусламж хэрхэн үзүүлж байгаатай танилцсан. Энэ ташрамд дурдахад VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад ДЭМБ болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна. Үүнийг VII чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох сонирхолтой байна.

Энэ нь төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн Монгол Улсад халдварт бус өвчний тархалт бусад орны адил өндөр байгаа. Үүнд эрх зүйн зохицуулалт чухал ба Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлаар батлахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс Монгол Улстай ундны ус, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт болон эмийн чанарын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль эрх зүйн хүрээнд зарим шинэчлэлийг хийж сайжруулах шаардлагууд байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдийг оруулж ирсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлаас дэмжин ажиллах болно гэлээ. Тэрбээр, бидний хувьд эмийн чанарын асуудал онцгой анхаарал татаж байна.

Энэ хүрээнд эмийн чанарын хяналтын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд үүнд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох санаачилга гаргасанд талархал илэрхийлье гэв. Мөн дэвшилтэт технологийг түшиглэсэн дижитал эмнэлгийн үйлчилгээ манай улсад нэн чухал. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сард хиймэл оюун ухааны томоохон төв нээгдэнэ.

Тус төвөөр дамжуулан дижитал эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд манай орны онцлогт тохирсон сайн жишээ, шинэ технологи, инновац чухал, мөн тус төвийг Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар дээшлүүлэх чиглэлээр Монгол Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэтхэгийн “Маренго Ази” эхний ээлжинд 15 Монгол эмчийг өөрийн зардлаар сургана

    Энэтхэгийн “Маренго Ази” эхний ээлжинд 15 Монгол эмчийг өөрийн зардлаар сургана