Хотын дарга Д.Сумъяабазарын захирамжийн дагуу нийслэлд үерийн эрсдэл бий болгосон гэх "Шунхлай" ШТС, "S' Outlet" дэлгүүр болон "АВЛИГА хороолол"-ыг буулгах ажил эхэллээ.
Эдгээр обьектуудаас олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаад буй нь "АВЛИГА хороолол" буюу "Aqua Garden" билээ. Тус байгууллага анх 2008 онд тухайн үеийн Хотын дарга У.Билэгтийн захирамжаар газар ашиглах зөвшөөрлөө авсан байдаг. Мөн Хотын дарга асан Су.Батболд газрын зориулалтыг "үйлчилгээ, усан парк" болгож өөрчилсөн.
Гэвч үүнийг 2020 онд Улаанбаатар хот "эзгүй" байх үеэр Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан усан байгууламжийн зөвшөөрлийг нь цуцласан байдаг. Энэ нь "ШИЛ" ажиллагааны хүрээнд ч ИЛ болсон.
Энэ асуудлаар "M&G" ХХК-аас өнгөрсөн долоо хоногт хэвлэлд хандсан. Захирал А.Амарбаясгалан хэлэхдээ "2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал НЗД-ын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрыг цуцалсан байсан. Тэр үед "Сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн.
Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан. Усны тухай болон бусад хуулийгзөрчөөгүй гэдгийг шүүх нотолсон. Голын эрэг дагуу 3999 гэрчилгээ байгаа ч зөвхөн манайд л үйлчлээд байна. Шүүхийн шийдвэр 2021 оны гуравдугаар сард гарсан байхад бидэнд өнөөдрийг хүртэл зөвшөөрөл өгөөгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Усан паркын зөвшөөрлийг Ж.Батбаясгалан цуцлаагүй бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэж, 500 гаруй иргэн, барилгын компани, Хотын захиргаа гурвын хооронд "маргаан" үүсээ ч үү, үгүй ч үү...
Like
0
Зөв
1
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
