• 0
  • 1190

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон улсад 112 сая хүүхэд танхимаар хичээллэх боломж бүрдээгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  Олон улсад 112 сая хүүхэд танхимаар хичээллэх боломж бүрдээгүй

Эрхэм сурагч, оюутнуудаа, Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Хүндэт эцэг эхчүүд ээ!

Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Ердийн үед есдүгээр сарын нэгэн зөвхөн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирчээ. 

Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол юм. 2021 оны 3 дугаар сарын 21-нд болсон ЮНЕСКО-гийн сайд нарын уулзалтаар энэ үзэгдлийг “Нэгэн үеийн сүйрэл” хэмээсэн юм.

 Манай улс хүн амын бүрэн вакцинжуулалт 64.2 хувьд, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид 3 дахь тунд хамрагдсанаар Бид хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж ирлээ.

Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах үед энэ цаг өөрөө түүхэн цаг болон хувирна. Цар тахлын нэн хүнд үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан та бүхэн бол энэ цаг үеийн баатрууд шүү.

Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх ачааны хүндийг үүрсэн нийт багш нартаа болон цахим сургалтыг дамжуулах боломж бүрдүүлсэн хэвлэл мэдээллийн салбарынханд, идэвхи зүтгэлээ дайчлан суралцсан нийт оюутан сурагчиддаа Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье!

Засгийн газраас боловсролын шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.  Энэ хууль батлагдсанаар ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж,  Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдагч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, Үдийн цайг-Үдийн хоол болгож, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлжинд бүрэн шилжүүлж дууслаа. 

Эрхэм сурагч, оюутнууд аа,

Хүндэт эрдэмтэн багш, эцэг эхчүүд ээ.

Цар тахал хүн төрөлхтөнд тодорхойгүй ирээдүйг бий болгож байна. Цаашид цар тахал хэдий удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Тиймээс бид эрсдлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандаж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхамаар дасан зохицох сорилттой нүүр тулж байна. Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, цар тахлаас улбаалсан 5.3% уналттай эдийн засгийг 6.3% ийн өсөлтөнд хүргэж, болзошгүй эрсдлээс 246 гаруй мянган ажлын байрыг хамгаалж чадлаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Дахин Сэргэлтийн бодлогыг баталж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг шинэ түвшинд гаргах багц хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

Есдүгээр сарын 1, Монголчууд бидний хувьд зөвхөн хичээлийн шинэ жил төдийгүй, намрын нөр ажлын хөдөлгөөнт эхлэл байдаг билээ. Цар тахлын өнөөдрийн сэтгэлзүйд авталгүй, нийгмийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар, амьдралын чанарын үзүүлэлтүүдийг өсгөх томоохон зорилтуудаа хүрэхийн төлөө Хамтдаа хичээцгээе!
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    О.Пүрэвдорж: Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг

    О.Пүрэвдорж: Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг