“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг банк бусаар дамжуулж угаасан хэрэг юу болов

“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг банк бусаар дамжуулж угаасан хэрэг юу болов

Монголын Улсын шавхагдашгүй саалийн “үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр мөн ч олон хүнийг тэтгэж байгаа. Тэр ч утгаараа “Эрдэнэт” үйлдвэр тийшхи эрх ашиг мөнхөд үргэлжилсээр ирсэн. Худал гэх вий гэсэн шиг хэвлэлийн шарласан хуудас бэлхнээ баримт болж үлдсэн дээ.

Эрүүл мэнд, эдийн засгаараа манай улс битгий хэл дэлхий нийтээр цар тахлын өмнө сөхөрлөө. Тиймээс хүний алтан амь, элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч үлдэхийн тулд хэн хүнгүй чармайсан бүтэн жил өнгөрлөө. Хувийн хэвшлүүд ихэнх нь Х тайлан гаргасан. Харин цар тахлын хүнд нөхцөл байдалд төрийн өмчит компаниуд ч багагүй бүсээ чангалах эгзэгтэй үетэй нүүр туллаа. Гэтэл манай улсын урдаа барьдаг ганц үйлдвэр цар тахлын үед хэмнэх нь битгий хэл мөнгөөр “тоглосон” байж мэдэхээр сэжүүрийн захаас хууль хяналтынхан атгаад сар гаруй болж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн зарим албан тушаалтнуудыг саатуулсан. Тодруулбал, үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг эрх мэдэл, албан тушаалаа  урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Тендер будилаантуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр баривчилж 48 цаг цагдан хориод байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

Тиймээс Ж.Ганзориг, М.Марал-Эрдэнэ нарыг  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан тохиролцож сонгон шалгаруулалт явуулсан хэрэгт буруутгаж яллагдагчаар тооцоод байгаа юм. Хачирхалтай нь тухайн үед АТГ-аас тэднийг  30 хоног цагдан хорих хүсэлтийг Орхон аймгийн сум дундын шүүхэд гаргахад хорих “шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж байв. Шүүхийн байгууллагын энэ үйлдэл нь Монголд шударга ёсыг сахиулах үүрэгтэй шүүгчид нь хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн эрх мэдэл, нөлөөний "барьцаанд" орсныг гэрчиллээ хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Хууль хяналтынхны шалгалтаар “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригийг буруутгаж буй хэрэгт эхнэр нь хамтран оролцож байсан баримт байгаа аж. Ингэхдээ урьдчилан байдлаар хуйвалдаж тендер авдаг байсан компанитай Ж.Ганзоригийн эхнэр холбоотой.Хууль бусаар олсон мөнгөө өөрсдийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулдаг байсныг харвал “Эрдэнэт” үйлдвэрийн албан тушаалтнууд тендерээр дамжуулж мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тиймээс АТГ-аас үйлдвэрийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг,  ахлах мэргэжилтэн М.Марал-Эрдэнэ нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж Улаанбаатар руу дуудан шалгаж эхэлсэн байдаг. Харин бид энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос явах тамирчид

    Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос явах тамирчид