Э.Батшугар: Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна

Э.Батшугар: Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна

Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугараас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хувьд Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоог  уян хатан болгох хэрэгтэй гэдэгт байр сууриа илэрхийлж ажилладаг.  Ямар жишгүүдийг бий болгосноор илүү үр дүн гарна гэж үзэж байна вэ?
- Манай улсын Зээлийн  мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсан. Үүнээс хойш манай улсын банк санхүүгийн систем хэд дахин тэлсэн. Тийм учраас санхүүгийн харилцааг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүний тулд бусад улс орнуудын санхүүгийн зөв практикийг Монгол Улсад нутагшуулах хэрэгтэй.  Манай улсын банк санхүүгийн  системд  хэд хэдэн асуудал тулгардаг. Жишээлбэл,  иргэд, хэрэглээ,  гар утасны зээл аваад зээлийн 1000 төгрөгний үлдэгдэлтэй байсан ч муу зээл, эргэлзээтэй зээлийн ангилалд оруулдаг. Ингэснээр иргэдийг  зургаан жил банк санхүүгийн байгууллагаар харилцах эрхийг нь хааж, боомилдог. Хэрэглээний зээл авсан иргэдийг Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас зээл  авсан хэрэглэгчидтэй ижил санхүүгийн ял үүрүүлж байгаа нь буруу. Тиймээс хэрэглээний зээл авсан иргэдийг зээлээ төлснөөс нь хойш  Зээлийн мэдээллийн сангаас хасдаг уян хатан тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Харин Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сан, Боловсролын зээлийн сангаас  авсан зээлээ төлөхгүй байгаа иргэд, аж, ахуй,  нэгжүүдийг хар жагсаалтад оруулах систем бий болгох хэрэгтэй гэж харж байна.

- Дэлхийн жишигт нийцсэн ямар практикийг  банк санхүүгийн  системд нэвтрүүлэх шаардлага байна вэ?

-Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлэх нь чухал юм. Зээлдэгчдэд  оноо өгнө гэсэн үг. Ингэснээр хариуцлагатай зээлдэгчийн оноо нэмэгдэж, үүнийг дагаад зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасах боломжтой. Харин  зээлээ төлөхгүй ямар нэгэн доголдол үүсээд, эргэж төлсөн бол онооноос нь хасдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар  санхүүгийн байгууллагатай харилцах харилцааг зургаан жилээр хаахгүй гэсэн үг.  Энэ нь иргэд банк санхүүгийн байгууллагатай харилцах хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн эдийн засгийг дэмжиж, банкууд шинээр зээл олгохдоо богино хугацаанд  хүртээмжтэй  болох  тогтолцоог нээж өгнө. Зөвхөн банк санхүүгийн байгууллага гэлтгүй эдийн засгийг тэлэх боломжийг нээх юм. Тэгэхээр Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Монголбанк 100 жилийн ойгоо тохиолдуулан зарим иргэд, аж ахуй нэгжүүдэд  өршөөл үзүүлж,  Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтаас  гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанкнаас энэ удаа өршөөл  үзүүлж байгаа нь зөв.  Харин цаашдаа  банк санхүүгийн салбарын систем тогтолцоогоо өөрчлөх нь чухал.  Үүний тулд дэлхийн чиг хандлагыг нэвтрүүлж, зээлдэгчийн оноо өгдөг,  зөв үнэлдэг, тодорхой хэмжээнд уян  хатан байдлаар ханддаг тогтолцоонд шилжих  нь  зөв гэж үзэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм

    Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм