• 0
  • 489

Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд  өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа. 

Төрийн банк өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд Ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан. Ногоон хөгжлийг дэмжигч банк болсноор ямар ажил хийв ?

- Төрийн банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ногоон хөгжлийг дэмжигч банк болсон. Улмаар өнгөрсөн хугацаанд бид биржийн бус зах зээлд 10 тэрбумын “Ногоон ирээдүй” бонд гаргаж ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах боломжийг бүрдүүлэхээр хэд хэдэн яамд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 

2024 он банк санхүүгийн салбарт тэр дундаа Төрийн банкны хувьд нэлээдгүй онцлог жил болж өнгөрсөн. Тэгвэл та өнгөрсөн онд гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал ?            

- Өнгөрсөн 2024 онд Төрийн банкны гаргасан томоохон гурван ололт амжилтыг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэн тэргүүнд бид банкны засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулан хүний нөөцийн болон бизнес төлөвлөгөөний зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үзүүлэлтийн сууриа бататган 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны ашиг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа, ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд огцом өссөн гэдгийг харж болно. Ашиг өссөнөөр Төрийн банк ХК-н жижиг хувьцаа эзэмшигчдэд оногдох ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар мөн өссөн үзүүлэлттэй байна. 
     Дараагийн томоохон ололт нь Ногоон хөгжлийг дэмжигч банк болж ирэх жилүүдэд Тогтвортой хөгжилд тэргүүлэгч байх зорилт тавиад байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж эхлээд байна. Улмаар Төрийн банкны хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн үзүүлэлтүүдийг дэлхий дахинд нэр хүндтэй Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлэн 2024 оны "Монгол Улсын шилдэг иргэдийн банк"-аар тодруулан өргөмжилсөн.

Дээр дурдсан ололт амжилтууд нь Төрийн банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн жишиг бүхий банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа манлайлан ажиллаж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсний үр дүн гэдэгт итгэлтэй байна. 

Харилцагчдадаа зориулан дэлхийн жишиг бүхий ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ ? 

- Төрийн банкнаас харилцагчдадаа банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэхээр зорьж ажилласаар ирсэн төдийгүй 2024 онд Банк, санхүүгийн салбарт анхдагч болж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Төрийн банк Монгол Улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад оруулаад байна. Энэ бол Монголын банкны үйлчилгээ олон улстай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэгээхэн илрэл юм.

Төрийн банкны харилцагчид Эрүүл иргэн бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын болон гадаадын 80 орчим эмнэлгээр 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэснээр бид иргэдийг санхүүгийн боловсролтой болгож  эрүүл мэнддээ анхаардаг болгох зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилсан. Мөн Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээлийн нөхцөлийг уян хатан тогтоож, бүтээгдэхүүнийг төрөлжүүллээ.

Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал сегмент болсон ХАА тэр дундаа малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, үүлдэр угсаа, үржил шим, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай Малчны ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлээд байна. 

Та иргэдийг санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролтой болгох нь танай банкны нэг зорилго гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж болох уу ?

- Төрийн банк нь 2022 оноос эхлэн “Дундаж давхаргын дэмжих” чиг үүрэгтэйгээр ажиллаж, өрхийн болон гарааны бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн  байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдгээр чиглэлтэй уялдуулан хөгжүүлсээр ирсэн. Эрүүл иргэн багц бүтээгдэхүүн, Миний Монгол карт, Эко карт зэрэг бүтээгдэхүүнүүд нь хамгийн тод жишээ юм. 

Зөвхөн 2024 онд л гэхэд бид уламжлал болсон “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” болон  Модыг мод(а) болгоё аянуудыг 4000 ажилтнуудынхаа дунд өрнүүлэн Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэж, орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж 37 нэр төрлийн 5,594 ширхэг мод тарилаа.

Мөн бизнес инкубатор төвөөр дамжуулан нийт 32,535 бизнес эрхлэгчдэд сургалт явуулж 9,276 харилцагчийг бойжуулсан. Санхүүч тагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн 216,433  оюутан сурагчдад cанхүүгийн боловсрол олгож давхардсан тоогоор 3.2 сая иргэнд  зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 

Төрийн банкны хийж бүтээсэн зүйл ололт амжилтыг улам бататгах ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөө стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь юу байх вэ? 

- Банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, инновацын чиг хандлагыг харгалзан дунд хугацаандаа Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Цахим шилжилт хийж, дижитал сувгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, Банкны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр банкны стратеги төлөвлөгөөг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төрийн банк  ESG зорилтуудаа хэрэгжүүлэхэд технологийн шийдлийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

- Банк нь ESG буюу байгаль орчин, нийгэм засаглалын зорилтуудаа хэрэгжүүлэхдээ банкны харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнууд зэрэг бүхий л оролцогч талуудын урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө чиглэн ажилладаг. 

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цахим шилжилт хийж банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц экосистемийг хөгжүүлэх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагуудад цахим платформуудыг ашиглан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын сургалтыг тогтмол хүргэж байна.

Банк дотоод үйл ажиллагаандаа нөөцийн хэрэглээг хянаж, удирдах тогтолцоог нэвтрүүлж, технологийн шинэчлэл бүхий ERP /Enterprise resource program/ системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгүүдийг цахимжуулж, цаасны хэрэглээгээ багасгаж байна.

Цаашид санхүүгийн салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүй рүү чиглүүлэхэд Төрийн банк ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?

- Манай банкны хувьд Монгол улс даяар 500 салбар нэгжээр дамжуулан иргэн бүрд хүрч ажилладаг бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн. Бид энэ оноос эхлэн ногоон банк болох зорилт чиглэлээ илүү тод томруун гаргаж, хүний эрхийг дээдлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэж банк, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй байдлыг хангахаар ажилласаар байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 28 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

    Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 28 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 14 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ