"Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

"Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, дэд профессор О.Одгэрэлтэй ярилцлаа.
-Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн нөхцөл байдал, судалгааны дүнгийн талаар яриагаа эхэлье. Та хэдэн жил энэ чиглэлээр судалгаа хийж байна вэ?

-Би монгол хүний генетик гэсэн ерөнхий сэдвээр судалгаа хийдэггүй. Энэ бол нийгэм, биоантропологи, хувьслын томоохон сэдэв. Миний судалгааны ажил бол хүний генетикийн хүрээнд тодорхой ген, полиморфизмуудыг ямар нэгэн өвчинтэй холбогдуулан судлах анагаах ухаан, биотехнологи талдаа. Энэ чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж байна. Аливаа амьд организм орчин нөхцлийнхөө дагуу генетикийн албадмал өөрчлөлтөд орж, олон үе удмын дараа тухайн орчиндоо дасан зохицсон байдаг.

Тэр дагуу бид эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өл сайн даадаг, орчиндоо хурдан зохицдог гэх мэтчилэн бусдаас давуу шинжтэй байгаа нь тодорхой.

Гэхдээ тэр бүр шинж чанарын цаана ямар генетик хувьсал явагдсаныг судалсан юм байхгүй. Зарим ард түмэн тухайн нэг өвчинд илүү тэсвэртэй байгааг судлаад, тэр шинжийг нөхцөлдүүлэгч мутацыг илрүүлсэн байдаг. Жишээ нь хумхаад тэсвэртэй болгосон мутаци хумхаагийн шумуул тархсан бүс нутгийн ард түмэнд их тархсан байх жишээний. Монголчуудын хувьд одоогоор тиймэрхүү судалгаа хийж, хэвлэсэн юм алга байна. Сүүлийн хэдэн жил танилцуулга хэлбэрээр энэ талаар мэдээлэл их хийгдсэн. Доктор Э.Энхмаагийн судалгаагаар нийт хүн амын 98 хувь нь цус ойртолттой, инбридингийн коэффицент улсын хэмжээнд дунджаар 0.0652 гэж гаргасан байсан. Энэ нь асар өндөр буюу нэгдүгээр үеийн үеэлүүдийн хооронд Монгол Улсын дундаж гэрлэлт явагдаж байна гэсэн үг. Энэ дунджаас зүгээр хэвийн тархалтаар барагцаалахад нийт гэрлэлтийн 15-25 хувь нь төрсөн ах дүү нарын хооронд байна гэж тооцож болно. Энэ бол утгагүй үзүүлэлт. Арга зүйн алдаа гарсан болов уу. Миний бодлоор Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй, дэлхийн дунджаас бага байгаа болов уу.

-Ер нь цус ойртолтын түвшинг нь ямар байдлаар тогтоож, хэрхэн судалдаг юм бэ?

-Хүн ам дээр асууж байна гэж ойлголоо. Хүн амын дундахь төрөлхийн оюуны хомсдлын хэмжээ индикатор болно. Оюуны хомсдол их бол цус ойртолт их гэж үздэг. Дэлхийн дундаж нэг хувь орчим байдаг. Монголд оюуны хомсдолтой хүн 20 мянга орчим хүн байдаг юм билээ. Нийгмийн халамж өгдөг учраас энэ тоо нэлээн бодитой байх. Энэ нь хүн амын 0,5 хувь буюу дэлхийн дунджаас хоёр дахин бага байгаа юм.

Дараагийн үзүүлэлт нь удамшлын өвчин, удамших хавдрын хэмжээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улсын хүн ам бас дэлхийн дунджаас хамаагүй бага.

Дараагийн үзүүлэлт нь нийгэм, соёлын үзүүлэлт. Энэ нь юу вэ гэхээр үеэлүүдийн хооронд гэрлэх соёл нутагшсан эсэх. Манай ард түмэн энэ асуудлыг дэмждэггүйгээр барахгүй бүр эсэргүүцэж, зайлсхийдэг соёлтой. Ураг удмыг холоос тодруулах, цус холтгох талаар үй түмэн ёс заншил, зүйр цэцэн үг энэ тэр байдгийг хэлээд ч яахав. Гэтэл энэ дэлхий дээр үеэлүүд хоорондоо маш их гэрлэдэг зарим ард түмнүүд байна. Араб, АНУ-ын зарим муж гэх мэтчилэн. Европын хаадын түүх бас бий. Энэ нь язгууртны цусыг цэвэр байлгах, өв хөрөнгөө хамгаалах, аюулгүй байдлын систем үүсгэх гэсэн ашиг сонирхлоос бий болдог сонирхолтой нийгмийн үзэгдэл. Монголд бол ийм үзэгдэл байхгүй. Тэгэхээр ийм олон суурь индикаторуудын түвшин монгол хүн амд бага байхад цус ойртолт ноцтой хэмжээнд байгаа гэдэгт би хувьдаа огт үнэмшихгүй байгаа юм.

-Угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлнэ гэдэг. Үүнээс гадна өөр ямар давуу талтай бол?

-Овгоороо бахархах, нэр төрөө дээдлэх, нэг нэгэндээ тус дэмтэй байх зэрэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх дээр ургийн овгийг нь бичсэн байдаг. Энэ нь хэр бодитой, үндэслэлтэй юм бэ. Зарим гэр бүлийн хоёрын иргэний үнэмлэх дээрх угийн овог ижил байх тохиолдол байдаг шүү дээ. Үндэслэл, бодитой байдал гэдгийг бид өргөн хүрээнд авч үзэх ёстой. Ургийн овог бол зөвхөн цус ойртолт, биологитой холбоотой зүйл биш. Миний дээр хэлснээр хүний бахархал, цол, нийгмийн харъяалал, түүх намтар, статусын асуудал.

1997 онд монгол хүмүүс өөр өөрсдийгөө төрөөс асуулгүйгээр нэг удаа тодорхойлсон байна. Үүнийг зөв, буруу гэж дүгнэх боломжгүй. Энэ бол ард түмэн аяндаа, өөрийн хүсэл зоригоор, тайван тухтай хийсэн маш органик үйл явц байсан.

Зарим нь цоо шинэ овог авсан, зарим нь боржигон овог авсан. Овгийн нэрээр бахархдаг ч юм уу ямар нэг шалтгаантай л байж. Үүнийг нь хүндлэх хэрэгтэй. Ялангуяа төр нь. Өнөөдрийн хоёр боржигон овогтой хүн хоорондоо суух нь цус ойртоно гэсэн эрсдэлтэй статистикийн хувьд ямар ч асуудалгүй. Биологи ярих гэж байгаа бол хамгийн багадаа 50 хүн энэ дэлхий дээр үлдсэн байхад л хоорондоо суугаад цус ойртохгүй хүн төрөлхтний удмыг үргэлжлүүлэх боломжтой гэж үздэг. Монгол чинь 3,5 сая хүн амтай, Улаанбаатарын "тогоонд" 1,5 сая хүн багшралдаж байхад ямар ч асуудалгүй. Хятадад Ли овогтон 100 сая байдаг гэсэн. Солонгост Ким, Пак гэж байна. Аль ч оронд хамгийн олон хүнтэй том овгийн нэр байдаг байх. Тэрүүгээрээ ч бахархдаг байх.

-1925 оноос Засгийн газрын тогтоол гараад ургийн овог хэрэглэхийг хориглоод, эцгийн овгоор овголдог болгосон. Бараг 70 жилийн турш ургийн овгийг хэрэглээгүй бөгөөд 1997 оны Засгийн газрын 17 дугаар тогтоолоор "Угийн бичиг хөтлөх журам" гаргасан гэх мэдээлэл байдаг?

-1925 оны тогтоол энэ тэр гэсэн юм худлаа гэсэн шүү. Насаараа түүх судалсан хүн тийм тогтоол баримт байхгүй гэсэн. Төрсөн ах дүү хоёр өөр овогтой болсон нь дээр үед хүүхдүүдээ нэг нэгэндээ их өргүүлдэг байсантай холбоотой.

-Монголд цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй боллоо гэдэг. Яг тэр аймаг, сум гэсэн сүүлд хийсэн тоон судалгаа бий юу?

-Тухайн үед ажиллаж байсан хүний амнаас сонсоход 1980-аад онд зарим аймгийн захын сумдуудад цус ойртолтын сэжиг таавар байсан тул Эрүүлийг хамгаалах яамнаас мэргэжлийн комисс томилж судалгаа хийлгэсэн юм билээ. Тэгээд Дорнодын Матад, Халх гол, Баянхонгорын Баянлиг зэрэг захын сумдуудад төрөл ойртолт, түүнээс шалтгаалсан удамшлын гажиг өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг юм билээ. Гэхдээ энэ талаар бичсэн судалгааны өгүүлэл, тайлан харсангүй. Ер нь иймэрхүү төрөөс хийлгэсэн судалгааг нууцлах байдал байдаг байх.

-Цус ойртолтын сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Биологид фитнес буурна гэж хэлдэг. Энэ нь өргөн ойлголт. Хүн дээр оюуны хөгжил буурах, төрөл бүрийн удамшлын гажгаар илэрч болно.

-Цус ойртолт гэж ярихтай зэрэгцэн монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох үзэгдэл нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд монгол хүний ген алдагдлаа ч гэж ярих болсон. Үндэсний оюун ухааны чадамж их доогуур байна гэж үнэн үү. Энэ тухай сүүлд хийсэн судалгаа бий юу?

-Дэлхийн бүх хүмүүс биологийн хувьд нэг л зүйл шүү дээ. Нэг зүйл дотроо өөр соёлтой ард түмнүүдийн бодгалиуд эрлийзжих нь биологийн хувьд ямар аюултай байдгийг би огт мэдэхгүй юм байна. Ном зохиол дээр одоо хүртэл тийм юм бичсэнийг харсангүй. Цус ойртолт гэдгээс эсрэг зүйл нь шүү дээ. Ер нь зарим хүмүүсийн яриад байдаг генофонд, цэвэр байдал, цөм сүрэг энэ тэр гэдэг асуудал бол цэвэр үүлдрийн мал, нохой, ургамал дээр л яригддаг асуудал юм шүү дээ. Мал амьтны мах, сүү зэрэг ашиг шим, эсвэл өвөрмөц гадаад төрх байдал буурах, сарнихтай холбоотой ойлголт. Ер нь гахайн ферм дээр анх гаргасан ойлголт.

-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу?

-Тийм ард түмэн түүхэнд байхгүй. Хязгаарлагдмал нийгэм, соёлын хүрээнд бий. Жишээ нь Европын хаадын угсаа, эртний египетийн ноёлогч угсаа гэх мэт. Эдгээр нь хэт жижиг хүрээлэл.

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг /2025.12.04/ чуулганы хуралдааны үеэр 21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт хорт хавдрын суурь болдог бөгөөд хавдар залуужиж байгаагийн шалтгаан нь цус ойртолт гэдгийг хэлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Би УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүнд ямар, судалгаа мэдээлэл байгааг мэдэхгүй байна. Би судлаач хүний хувьд, манай суурь нөхцөл, дата тийм биш гэдгийг харуулаад байна гэж дээр хэлсэн. Захын бөглүү сумдуудад асуудал байж болно. Тэгэхдээ хэсэг газрын асуудлыг нийт хүн амд нааж, нийт улсын бодлого боловсруулах нь маш аюултай. Хавдрын асуудал бол өөрөө маш комплекс зүйл. Дундаж нас уртасч байгаатай холбоотойгоор тохиолдол ихэсдэг. Монгол Улсын хавдрын тохиолдлын онцлог нь вирус, бактерын халдвар авснаас буюу ариун цэврийн асуудалтай холбоотой элэг, ходоод, умайн хүзүүний хавдар байдаг. Харин удамшлын хавдрууд дэлхийн дунджаас хэд дахин бага. Вакцинжуулалт, ариун цэврийн стандартуудыг мөрдүүлснээр шийдэж болох асуудал.

орт хавдар залуужиж байгаагийн хувьд?

-Хавдар залуужиж байна гэж энд тэнд хүмүүс ярих нь сонсогддог боловч яг статистик судалгаагаар нотлогдохгүй байгаа. Сүүлийн 15 жилийн хавдрын статистик мэдээллээр 0-19 насны хүмүүсийн бүлэг дэх хавдрын өвчлөл статистикийн үнэмшилтэй ихсээгүй байна. Бидэнд нэг зовлон нь урт хугацааны судалгаа, дүгнэлт хийх дата Монголд олдохгүй хязгаарлалт бий. Гэхдээ жишээ нь уушигны хавдар нийт хүн амд зугуухан өссөөр байгаа нь тодорхой байгаа.

Гол шалтгаан нь агаарын бохирдол болов уу. Гол нь энэ цус ойртолтын асуудал ч тэр, хавдрын асуудал ч тэр хүмүүс их сонирхдог, бас их айдаг сэдэв юм шиг байгаа юм. Энэ айдас дээр дөрөөлж нийгэмд элдэв манипуляци хийдэг, ашиг хонжоо олдог хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Асуудалд нухацтай, шинжлэх ухаанч байдлаар хаа хаанаа хандах нь чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    "Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

    Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо

    А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

    Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

    Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна