Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

      Парламентын шинэчлэлийн хүрээнд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” дөрвөн өдөр үргэлжилж, өнөөдөр (2026.02.13) өндөрлөлөө. Сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Герман, Европын эрх зүйн төв үр дүнгээ хэлэлцэн дүгнэлээ.

 


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан уг сургалтыг дүгнэж, үг хэлэхдээ, бид хамтдаа хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд маш чухал алхам хийлээ. Сургалтын хугацаанд Та бүхэнд 3 сэдвээр хичээл зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, практик туршлагаа хуваалцсан учраас цаашид анхаарах асуудлаар цөөн үг хэлье.

Бид цаашид анхаарах гурван чухал асуудал бий. Нэгд, энэ сургалтаас олж авсан мэдлэгээ бодит байдал, хууль тогтоомжийн төсөл дээр хэрэгжүүлцгээе.

Хоёрт, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, нөлөөллийн үнэлгээ, үндэслэл, нотолгоог чанаржуулцгаая. Чанартай хууль чанартай төслөөс л бий болно. Гуравт, Энэ сургалт бол нэг удаагийн арга хэмжээ биш, харин парламентын шинэчлэлийн нэг хэсэг юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх, чадавхжуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан суралцах боломжийг өргөжүүлэхэд онцгойлон анхаарах болно гэсэн юм.      Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт 30 жил ажиллаж, хуулийн төсөл боловсруулах арга, ажиллагаанд мэргэшсэн, туршлагатай хуульч, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөх Д.Энхгэрэлийн анхны ном “Хуулийн төсөл боловсруулахад тавих нийтлэг шаардлага, анхаарах асуудал” хялбаршуулсан гарын авлагыг онцлон танилцуулж, оролцогчдод гардууллаа.

Харин Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хууль эрх зүйн салбарын хөгжилд нэмэртэй төдийгүй асуудлыг олон талаас харж, шийдвэрлэхэд үр дүнтэй хэмээн тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын холбоотой хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэн, кредит цаг тооцох, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажилласаар ирсэн нь чухал гэв.

МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, сургалтын хөтөлбөр шинэчлэгдэн баяжуулж, оролцогчдынхоо хүрээг тэлж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан нь үр өгөөжийг дээшлүүллээ гэсэн бол сургагч багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, цагаа олсон сургалт учраас бодит үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Мөн Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж хамгийн анх хууль зүйн техник, хуулийн төсөл боловсруулах арга зүйн хичээлийг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгуулж, багшлах боловсон хүчин цөөн байсан учраас саяхныг хүртэл өөрөө лекцээ уншсаар ирсэн тухайгаа дурсав. Тэрбээр жил ирэх тусам хуулийн төсөл боловсруулагчид нэмэгдэж байгаад олзуурхаж байлаа.

    Харин сургалтад оролцогчид мэдлэг чадвартай багш нар бодит амьдрал, туршлагадаа тулгуурласан үнэтэй мэдээлэл өгч, дадлага хийлгэн хичээлээ заасан нь сэтгэлд тод үлдэж, цаашдын ажилд томоохон туршлага, сургамж өглөө хэмээн дүгнэсэн.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа

Сургалтыг үнэлж, дүгнэсний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хууль бүтээх ажиллагааны онол, арга зүйг заасан эрдэмтэн, багш нар болон оролцогчдод баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр, энэ удаагийн сургалтад оролцогчдын 70 орчим хувь нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яам, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудаас оролцжээ. Ялангуяа Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслийн ихэнхийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг тул яамдын төлөөллийг бүрэн хамруулах бодлого барьж ажилласан гэдгийг онцолж байлаа. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт нь Улсын Их Хурлаас хуулийн чанарыг сайжруулах чиглэлээр хийж буй шинэтгэлийн нэг чухал алхам гээд, сайн хууль санамсаргүй төрдөггүй, судалгаанаас эхэлдэг гэдгийг оролцогчдод сануулж байлаа. Тэрбээр, Сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Сайн хууль үзэл баримтлал сайтай, зөв найруулга, бүтэцтэй, зөв уялдаа холбоотой, давхардал, хийдэлгүй байхыг шаарддаг. Ийм хууль хуулийн төсөл боловсруулагчдын оюун сэтгэлгээ, ур ухаан, нарийн мэдлэг, мэдрэмж, хичээл зүтгэлээс төрөн гарна гэдгийг онцгойлон анхааруулсан.

Парламентын хувьд хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх бодлого нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг УИХ-ын дарга дурдаад, чанартай хууль батлахын тулд сайн төсөл, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай.

 Тэрхүү мэргэшсэн хүний нөөцийн цөм хэсэг болж буй та бүхэн цаашид боловсруулж буй хуулийн төслийнхөө цаана буй агуулга, хүн, зохицуулалтнийгмийг мэдэрч, албан тушаалтанд хязгааргүй эрх мэдэл, ард түмэнд чөдөр тушаа бий болгож болохгүйг анхаарч ажиллахыг захилаа.

 

УИХ-ын дарга Н.Учрал цаашид хуулийн төсөл боловсруулагчдыг үе шаттай мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдээд, хуулийн системчлэл, уялдаа холбоог хангах, хууль хэрэгждэг байхад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээлээ.

Мөн тэрбээр, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын туршлагад тулгуурлан уг сургалтыг олон улсын хөтөлбөр болгон өргөжүүлэхээр УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан анхаарч ажиллаж байгааг тодотгоод, парламент чанартай хууль бүтээдэг байх ёстой. Үүнд Та бүхний оролцоо, хичээл зүтгэл чухал ач холбогдолтой гэлээ.

Төгсгөлд нь Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад хичээл заасан багш нарт батламж, төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол боллоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

    Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

    NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

    СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

    "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давлаа

    Фото сурвалжилга: Би ЗОЧИН, муур ЭЗЭН

    Ерөнхий сайд Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

    Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав

    Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

    Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

    Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

    Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм

    “IT PARK 2.0 – “ Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа.

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ

    Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

    Цагаан сарын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайдаас даалгажээ

    Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

    Улаанбурханы 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв

    "Эрдэнэс тавантолгой" ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

    Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

    Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

    Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

    Э.БАТШУГАР: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд