Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын гол үйлдвэрлэгч "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцтай өнөөдөр танилцлаа.

 Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын үед системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажиллаж байна.

Өнгөрсөн оны төвийн системийн оргил ачаалал 1308 МВт-д хүрсэн бол 2021-2022 оны өвлийн оргил ачааллын чадлын хэмжээ 1371 МВт-д хүрэхээр таац гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсөв өнөөдөр батлагдсаныг онцлоод,  эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарсан төсөв болсон. Цар тахал бүх салбарт хүндрэл учруулж, дулаан, цахилгаан, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэглээг гүйцэхэд хүндрэлтэй болж буй тул цаг алдалгүйгээр Засгийн газар онцгой анхаарал хандуулан арга хэмжээ авч ажиллаж байгааг хэллээ.

Өнгөрсөн 30 жилд энэ салбар гал унтраах, аргацаах байдлаар явж ирсэн. Одоо энэ хандлагыг эрс өөрчилнө. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа гэв.

“Тавантолгойн цахилгаан станц”, “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “Чойбалсангийн дулаан цахилгааны станц”-ыг өргөтгөнө. Мөн Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Арваннэгдүгээр  сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж "ДЦС-3"-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер РАО-Экспорт компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.

Цар тахлыг даван туулах үр дүнтэй арга бол вакцинжуулалт. Энэ хүнд үеийг давж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд эрчим хүчний салбарынхан ч нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр мөн хүслээ.

2021 оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэл 7,070.0 сая кВт.ц, импортын хэмжээ 1,377.73 сая кВт.ц-т хүрч 2020 оны бүтэн жилийн гүйцэтгэлээс даваад байна. Импортын эрчим хүчийг хэрэглэгчийн үнээс өндөр үнээр худалдан авдаг. Тиймээс  импортын эрчим хүчний хэмжээ нэмэгдсэнээр эх үүсвэргүй их хэмжээний санхүүгийн өглөг үүсч буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ерөнхий сайдад танилцууллаа.

Улсын хэмжээнд 2020 онд 7,145.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 12.5 сая.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангажээ.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсч байхад дотоодын эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувийн өсөлттэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 190  Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Хотын дулааны хэрэглээ жилд  7-8 хувиар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/ц болохоор байна. Хэрэглээ ингэж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа ч үйлдвэрлэж буй өртгөөс бага үнэ, тарифаар борлуулдаг нь энэ салбарыг алдагдалд оруулах гол хүчин зүйл болжээ. 

Эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар л гэхэд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Салбарын  үндсэн тоноглолын шинэчлэл, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх  асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг эрчим хүчний салбарынхан танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарт үүсээд буй эдгээр асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллана гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн бэлтгэлжилт их чухал хэмээлээ

    Цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн бэлтгэлжилт их чухал хэмээлээ