У.Хүрэлсүх: Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

У.Хүрэлсүх: Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!

Дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ!

Та бүхэндээ анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийн мэндийг хүргэе!

Манай Улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж байв. Үндсэн хуульд заасан ёсоор “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэн дэх онцгой үйл явдал болсон юм.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар тогтнолын үнэ цэнтэй үйл хэрэг болсон бөгөөд орчин цагийн Монгол Улсын төрийн байгуулалтын гол хэлбэр болох бүгд найрамдах засаг буюу ардчилсан ёсны зарчмын үндсэн дээр, сонгуулийн журмаар засгийн бүх эрх нэгээс нөгөөд шилждэг зохион байгуулалтыг тунхагласан юм. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулиа боловсруулахын тулд монголчууд бид хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг хийж, Ази тивдээ анхдагч бичмэл Үндсэн хуулийг баталж, дэлхий дахины үндсэн хуульт ёсны нэн шинэ түүхийг бүтээлцсэн юм.

Үндсэн хуулиараа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж “…улсын дээд эрхийг жинхэнэ ардад… эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхаглан баталгаажуулсныг бид ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа залгамжлан хэрэгжүүлсээр байна.

Зургаан бүлэг, 50 зүйлтэй Анхдугаар Үндсэн хуулиар тусгаар тогтнолын гол баталгаа болсон газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмнийхээ өмч болгож, бүгд найрамдах засгийн үндэс болсон сонгох, сонгогдох эрх, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах эрх, шашин шүтэх, хэвлэн нийтлэх эрх болон иргэдийг тэгш эрхээр хангасан бөгөөд өнөөгийн ардчилсан монгол орны үндэс, манай улсын орчин үеийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан гэж судлаачид дүгнэдэг юм.

Иймд энэ өдөр бол эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг, ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг манай иргэн бүрийн баярын өдөр мөн билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Энэ жил манай улсын хувьд орчин цагийн байгууллагууд үүсэж, түүхэн үйл явдал өрнөсөн олон тэгш ой давхацсан жил тохиож байна. Үүнд: Монгол тулгар төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсны 815 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, ардын хувьсгалын 100 жилийн ой төдийгүй 1946 оны 10 дугаар сарын 20-нд Монгол Улс анх удаа ард нийтийн санал асуулга явуулж, 100 хувийн саналаар эрх чөлөөгөө баталгаажуулсаны 75 жилийн ой, НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой тус тус тохиож буйг энд онцлон дурдахад таатай байна.

Манай улсын ард иргэд ээ!

Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй орших учиртай. Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй. Амнаас гарсан үгийг буцааж болдоггүйтэй адил, сэрэмж алдсан тусгаар тогтнолыг эгүүлэн авахад нэн бэрхшээлтэйг санаж явцгаая. Үүний тул ард нийтээр эрүүл энх байж, эх орноо улам сайн сайхан болгох эерэг бодол, өрнүүн итгэлтэй байх нь чухал байна.

Өнөөдөр, цар тахлын халдвартай байгаа ч хамтын хүч, иргэн бүрийн хичээл зүтгэл, эх оронч сэтгэлгээгээр тахалтай тэмцэж, эрүүл энх цагийг авчрах хугацааг наашлуулж чадна гэдэгт улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэлтэй байна.

Миний Монголын ард иргэдээ!

Бид бүхний нүдний цөцгий мэт хайрлах ёстой үнэт зүйл бол эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Энэ бүхний тулгуур үндэстний баялаг, сүр хүч нь үзэл санаа, итгэл найдвартаа оршдог бөгөөд Үндсэн хуулиараа бид энэхүү эрхэмлэх ёстой үнэт зүйлээ баталгаажуулдаг.

Цаг хугацааны нэг ээдрээтэй түүхийн нугачаанд хоёр их гүрний дунд орших Монгол Улсыг, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс болгон, дэлхий дахинд зарлан тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Хэдийгээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй цар тахлын амаргүй цаг хугацаа тохиож буй ч энэхүү түүхэн өдрийг монгол хүн бүр өвөг дээдсийнхээ холч мэргэн ухаан, улс орон, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, ёс уламжлалаа сэтгэл зүрхэндээ эрхэмлэн дээдэлж бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүлэх биз ээ.

Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь нь босоо байж

Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай! 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Д.Амарбаясгалан: Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болох том амбийцтайгаар зүтгэх болно

    Д.Амарбаясгалан: Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болох том амбийцтайгаар зүтгэх болно