С.Уранбилэг: Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс яг л бусадтай адил өөрийн гэсэн онцлогтой

С.Уранбилэг: Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс яг л бусадтай адил өөрийн гэсэн онцлогтой

Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч С.Уранбилэг 

Асуулт 1: Аутизм гэж юу вэ? 

   Аутизм бол өвчин биш хүрээний эмгэг юм. Энэ эмгэг нь хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмийн харилцаанд орох чадвар болон хэл ярианы чадварт нөлөөлдөг. Аутизмын хүрээний эмгэг нийгмийн статус, амьдарч байгаа улс, арьс өнгө хамаарахгүй илэрдэг. Монгол Улсын хувьд 2012 оноос хойш энэ эмгэгийг талаар ярьж олон нийтэд таниулах үйл ажиллагааг хийж эхэлсэн. 
    Аутизмын үндсэн гурван шинж байдаг. Үүнд: нийгмийн харилцаанд орох чадвар сул, хүнтэй харилцах харилцаанд орох чадвар сул, давтагдмал зан үйл эсвэл хэт явцуу сонирхол.

Иргэдийн хувьд давтагдмал зан үйл буюу хэт явцуу сонирхолын талаарх төдийлөн мэддэггүй учраас гайхаж хүлээж авдаг.

Энэ эмгэгтэй хүмүүс нэг сэдэвт хэт гүн автах, тухайн сэдвээр бүх зүйлийг мэддэг хирнээ ярианы сэдвийг өөрчлөхөд тэр талаарх ойлголт байхгүй болох гэх мэт явцуу сонирхолтой байдаг, харин бага насны хүүхдийн хувьд явцуу сонирхол нь зөвхөн нэг өнгийн тоглоомоор тоглох, аль эсвэл ттоглоомоо өрж тоглох гэх мэт зан үйл ажиглагдах боломжтой . Давтагдмал зан үйлийн хувьд гараа сэгсрэх, хашхирах, үсрэх гэх мэт зан үйл ажиглагддаг. 

 Асуулт 2: Аутизмын эмгэгийн гол шалтгаан нь юу вэ? 

Эрдэмтэд аутизмын эмгэгийн гол шалтгаан нөхцлийг өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ хэд хэдэн шалтгаан байх боломжтой гэж үздэг. Нэг нь удамшил байх боломжтой гэж үзэж байна. Учир нь нэг хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй бол дараагийн хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлал 2-18 хувь. Нэг эсийн хоёр ихэр байлаа гэж бодоход нэг нь аутизмын хүрээний эмгэгтэй бол нөгөөх нь аутизмтай байх магадлал 36-95 хувь, харин хоёр эсийн ихрийн хувьд 31 хувьтай байдаг байна. Хоёр дах нь гадаад орчны нөлөө. Агаарын бохирдол, хүнсний хэрэглээ, химийн эм тариа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ төрлийн эмгэг үүссэн байх боломжтой гэж үздэг.

Асуулт 3: Аутизмын эмгэгийн засах боломжтой юу? 

Засах гэхээсээ илүү чадварыг нь хөгжүүлэх бүрэн боломжтой. Аутизмын эмгэгтэй хүүхдийг ABA (зан үйл засал)-ыг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэж тооцогддог. Мөн үүнээс гадна хөдөлмөр засал, хэл засал ялгаагүй үр дүнтэй гэж батлагдсан. Аутизмын эмгэгтэй хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй, харилцааны чадвар сул байдаг учраас энэ төрлийн заслыг хийх нь хамгийн тохиромжтой гэж дэлхийн дахинд үздэг. Мөн хөдөлгөөн засал, урлагийн сэтгэл засал, тоглоомон засал зэрэг хүүхдийн насанд нь тохирсон янз бүрийн терапи-г ашиглах боломжтой.

Асуулт 4: Аутизмын эмгэгийн шинж тэмдэг юу вэ? Бага насны хүүхдэд хэдэн настайгаас илрэх вэ? 

Аутизмын хүрээний эмгэгийн хамгийн эрт оношлогдох боломжтой хугацаа нь 6-8 сар гэж үздэг. Тухайн насны хүүхдүүд хөгжилтэй үйлдэл хийх, эрхлүүлэхэд инээх, айлгах цочооход уйлах зэрэг үйлдэл үзүүлдэг. Харин аутизмын эмгэгтэй энэ насны хүүхэд эдгээр үйлдлийг бага хийдэг буюу хүнтэй харилцаанд орох чадвар сул  мөн хөгжлийн хоцрогдол ажиглагдах боломжтой. Аутизмын шинж тэмдэг илүү тод ажиглагдах нас нь 2-3 нас гэж хэлж болно. Энэ үед хүүхдийг нэрээр нь дуудахад харахгүй байх, дохио зангаа ойлгохгүй байх, тоглоомоороо хэвийн бусаар тоглох тоглоомоо эгнүүлж тавих, бусадтай хамтарч ажиллахгүй байх, үг хэлэхгүй байх, чимээнд тавгүйрхэх, шинэ орчинд тавгүйрхэх гэх  зэрэг шинж тэмдэг түгээмэл ажиглагддаг. 

Харин насанд хүрсэн хүний тухайд нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаанд орох чадвар сул, хэт явцуу сонирхолтой, давтагдмал зан үйл ялгаагүй илэрнэ. Хэт өөр лүүгээ чиглэсэн харилцаатай, хүмүүстэй “би-чи” гэсэн харилцан яриаг үргэлжлүүлэх чадар сул байх эсвэл нийгмийн харилцаанд болж байгаа үйл явдлыг ойлгохгүй байх, хэт их хувийн мэдээллээ дэлгэх гэх зэрэг шинж тэмдэг илрэх боломжтой. Гэхдээ насанд хүрсэн хүн аутизмын эмгэгээр оношлогдох тохиолдол цөөн. 

Асуулт 5: Аутизмын эмгэгтэй хүүхдэд илэрдэг бас нэг шинж нь хэлний бэрхшээл гэж ойлгодог. Энэ үнэн үү? 

    Тиймээ, судалгаагаар аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь хэлд ордоггүй гэж үздэг. Англиар nonverbal буюу монголоор орчуулбал үгэн хэл ашигладаггүй гэж хэлэх байх. Гэхдээ эдгээр хүүхдүүд хэлд орохгүй байлаа гээд харилцаанд орох чадваргүй гэсэн ойлголт биш юм. Тэдэнд зурган арга, дохионы хэл зэрэг олон арга зааж өгвөл харилцаанд орох бүрэн боломжтой. 

Асуулт 6: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хэрхэн харилцах ёстой вэ? 

Эхний үед эцэг эхчүүд маш их хямралд ордог. Хүүхдийнхээ энэ байдлыг үгүйсгэж маш их хугацаа алддаг. Үүнээс болж хүүхдийнхээ хөгжих боломжтой үеийг алддаг талтай. Үеийнхээ хүүхэдтэйгээ энэ тэнцүү хөгжих боломжтой байтал эцэг эх үүнд анхаарч чадаагүйн улмаас хугацаа алдаж хоцрогдолд ордог. Хэрвээ таны хүүхдэд аутизмын эмгэгийн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг авч оношлуулах хэрэгтэй. Оношлогдсоны дараагаар тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад харилцаанд орох чадварыг нэмэх боломжтой ба мэргэжилтэнтэй хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.

Аутизмын эмгэгтэй хүүхэд дэлгэцийн донтолттой байх явдал их учраас эцэг эхчүүд аль болох утасны хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Нөгөө талдаа хүүхдээ цэцэрлэгт хамруулж үеийнх нь хүүхдүүдтэй тоглуулах зэргээр харилцаанд оруулах хэрэгтэй. 

Асуулт 7: Аутизмын эмгэгийг засал , дэмжлэг хэр удаан үргэлжилдэг вэ?  

Энэ төрлийн эмгэгтэй хүүхэд насан туршдаа засал, дэмжлэг шаардлагатай. Мөн тэр хэрээрээ хүүхдэд эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй. Тухайн хүүхдийн чадвар, хөгжлөөс шалтгаалж ямар аргачлал ашиглах тохиромжтойг мэдэх боломжтой. Мөн хүүхэд томрох тусам түүнийгээ дагаад сургалтын явц өөрчлөгдөнө. Аутизмын эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ чадварыг хүлээн зөвшөөрөөд түүнийг нь хөгжүүлэх зорилгыг тавих хэрэгтэй. 

Асуулт 8: Монгол Улсын хэмжээнд аутизмын эмгэгтэй хичнээн хүн оношлогдсон бэ? Энэ төрлийн эмгэгтэй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгдөг  хэр олон байгууллага байдаг вэ? 

2019 онд СЭМҮТ, Монголын аутизмын холбоо, Аутизм монгол-Анд ТББ, Аутизм Судлалын Хүрээлэн гэх дөрвөн байгууллагад бүртгэлтэй хүүхдүүдийн тоон судалгааг гаргасан байдаг. Ингэхэд Улсын хэмжээнд энэ төрлийн эмгэгтэй 750 гаруй хүн байгаа гэх тоог гаргасан. Энэ тоо одоо нэмэгдсэн байх боломжтой. Учир нь аутизмын талаарх ойлголт, мэдээлэл авах боломж харьцангуй хүртээмжтэй болсноор иргэдийн энэ талын мэдлэг мэдээлэл нэмэгдэж хүүхдээ бага насанд нь оношлуулах явдал өссөн гэж хэлж болно. 

Америкийн судалгаагаар 2018 оны байдлаар 44 хүүхэд тутмын 1 нь аутизмын хүрээний эмгэгтэй байх боломжтой гэж үзсэн. Аутизмын хүрээний эмгэг эрэгтэй 27 хүүхэд тутмын 1 нь, эмэгтэй 116 хүүхэд тутмын 1-д илэрдэг гэсэн судалгаа гарсан гэхээр эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэдтэй харьцуулахад аутизмын хүрээний эмгэгээр оношлогдох боломж 4 дахин их байна. 

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг газар манай орны хувьд харьцангуй цөөн. Өнөөдөр аутизмын эмгэгтэй хүүхдийн цэцэрлэг ганцхан бий.  Тэр цэцэрлэг гуравхан ангитай.

Нэг ангидаа 12 хүүхэд авдаг буюу 36 хүүхдийг л хүлээж авах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвд энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд 10 хоногийн хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, тоглоомон заслын эмчилгээг хийлгэдэг. Сүүлд “ANA center Mongolia” гээд газар нээгдэж хүүхдүүдэд ABA буюу зан үйлийн засалыг хийж байгаа. Эдгээр газруудаас өөр тусламж үйлчилгээг үзүүлж байгаа газар маш цөөн байна.

Асуулт 9: Энэ төрлийн эмгэгтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчин өнөөдөр ямар байна вэ? 

МУБИС тусгай хэрэгцээт багшийн анги шинээр нээгдээд удаагүй байгаа. Энэ ангийг төгссөн багш энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдтэй харьцаж хичээл ордог ч  гэлээ аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллахаар дагнан мэргэшиж төгсдөггүй. Цэцэрлэгийн тухайд багш нарыгаа манай байгууллагын хувьд өөрсдөө сургаж мэргэшүүлж ажиллуулдаг. 

Асуулт 10: Сүүлийн үед тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй гээд тусгаарлах, гадуурхах явдал их болсон. Ийм үед аутизмын эмгэгтэй хүүхдийг зөвөөр ойлгож дэмжихэд иргэд юун дээр анхаарах шаардлага байна вэ? 

Тухайн хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зарим аутизмын эмгэгтэй хүүхдүүд мэдрэхүйн асуудалтай байдаг учраас хэт их дуу чимээнд хямарч хашхирах, уйлах, дороо дэвсэх өөрийгөө гэмтээх болон бусдыг гэмтээх явдал бий. Энэ үед хүүхдийг уурлаж загнах, зандрах үйлдлийг гаргахын оронд аль болох ойлгож хүлээн авах хэрэгтэй. Яг л таны хүүхэдтэй адил, яг л тантай адил хүн гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй. 

Ярилцсанд баярлалаа. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна

    Улаанбаатар хот орчимд хуурайшилтын зэрэг өндөр байна