УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейз, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 120 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд олсон ололтыг бататгаж, алдсан алдаанаас сургамж авч, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхэд төрийн зохицуулалтын механизмыг чадварлагаар ашиглах шаардлага тулгарч байна.Бид өнгөрсөн он жилүүдэд эрэлт, нийлүүлэлт бүхнийг зохицуулаад явна гэж зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж байснаас төрийн зохицуулалтыг сонгодог утгаараа хэрэгжүүлж чадаагүй. Хяналтгүй, зохицуулалтгүй, замбараагүй гэмээр үзэгдэл газар авч, нутаг дэвсгэрийнхээ ихэнх хэсгийг хамарсан 7000 гаруй лицензийг тооцоо судалгаагүй тарааж, 550 сүм хийд, 60-70 телевиз, 200 гаруй их дээд сургууль байгуулах эрхийг олгожээ.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал биднийг өмнөх шигээ амьдарч болохгүйг харуулсаар байна. Аливаа сорилт буюу хямрал үргэлж шинэ боломжийг нээдэг. Бид бүхнийг шинээр сэтгэж, шинээр хийж бүтээх эргэлтийн цэг дээр ирээд байна. Хандлагаа өөрчлөх цаг боллоо.

Монголчууд өөрсдөө хэрэгцээт зүйлсээ бүтээж, үйлдвэрлэж байж бусдаас хараат байдлаа залруулж чадна. Монголын хөгжлийг монгол хүн бүрийн амьдралын чанар дээшилсэн эсэхээр л хэмжинэ. Монгол хүн эх орондоо хийх ажилтай, ашиг орлоготой, орох оронтой, дутах юмгүй, сайхан  амьдрах тэр бүх боломжийг төр бүрдүүлэх учиртай. Үүнийг төрийн зохицуулалтгүйгээр хийх боломжгүй. “Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс 2021 оноос эхлэн эдийн засгаа жил тутам 7 орчим хувиар өсгөж байх ёстой. Гэтэл 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд огт өсөхгүй байх гэсэн тооцоог Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргаад байна.Эдийн засгийн өсөлт буурахад инфляцын дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлж, хилийн боомтууд хаалттай байгаа учраас дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ашиглах боломж буураад байна. Энэ нөхцөлд бид эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй, тогтвортой байлгахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч, ажлын байруудыг шинээр бий болгох идэвх санаачилгыг бүх талаар дэмжиж, экспортыг төрөлжүүлэх, эрчим хүчний болон түлш, шатахууны хараат байдлыг бууруулах, хүнсний хангамжид онцгой анхаарч,  мал аж ахуй, газар тариаланд оруулах хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, ялангуяа орон нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээгээд энэхүү хэлэлцүүлгээс шинэлэг, ухаалаг шийдлийн олон санал гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” сэдвээр үндсэн илтгэлийг тависан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Алаг үрсийг атга чихрээр хуурахаа боль! В.Энхбаатар аа

    Алаг үрсийг атга чихрээр хуурахаа боль! В.Энхбаатар аа