Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ

Б.Энхбаяр: Монгол Улсын эрх зүйн системд цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2022.06.03) нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

    Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар санаачлан боловсруулж 2021 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.  

    Хэвлэлийн бага хурлын эхэнд төсөл санаачлагч гишүүдийн нэг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг боловсруулсан шалтгаан нөхцөл, ач холбогдлын талаар товч мэдээлсэн. Тэрбээр мэдээлэлдээ, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол яллах,  нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь шийдвэр буюу хэргийг мөрдөн байцаалт нь буцаах гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Энэхүү  шийдвэрийн уршгаар маш олон хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах замаар хэрэг замруулж, хуулийнхан авлигачдад хонгил үүсгэдэг ийм механизм бүрдсэн байна гэж дүгнэн  гишүүд хуулийн төслийг өргөн барьсныг онцолсон. Мөн хууль ердийн журмаар хэрэгжихийг тодотгоод хуулийн төсөл батлагдсанаар аливаа хэргүүд гэм буруугүйн шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцахгүй. Ганцхан шатнаас буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцна. Энэ шатанд тухайн хэргийн талаар нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан, хэрэгтэн, ялагдагч, сэжигтэнд эрх, үүргийг нь танилцуулсан, эсэх өмгөөлөгчтэй хамт байцаасан уу, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан уу үгүй юу гэдгийг тусгайлан шалгадаг юм. Энэ үе шатанд хууль зөрчсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хангалттай нотлох баримт цугларчээ гэж үзвэл шүүх рүү шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрх зүйн системд  цаашдаа аливаа хэргийг нотол, чадахгүй бол цагаатга гэсэн зарчим нутагших боломж бүрдлээ гэдгийг тодотгосон. 

    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар мэдээлэлдээ, хуулийн төсөл батлагдсанаар хүн хэлмэгдүүлэх явдал  эрс багасахыг онцолсон. Мөн  одоогийн нөхцөл байдал, тогтолцоогоор хэрэг маргааныг мөрдөн байцаалтад буцаадгаас болж хүн хэлмэгдүүлэх, эсвэл ял завшуулдаг байдал нэлээдгүй хэмжээгээр гараад байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн  хуралдаан дээр хэргийг буцаахгүй болохоор тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх юм биш үү гэдэг болгоомжлол яригдсан. Хуулийн төсөлд анхан шатны шүүх дээр 30  хоногийн хугацаагаар нэг удаа одоо хойшлуулах тухай заалт байсныг Засгийн газар болон хуулийн байгууллагууд 60 хүртэл хоног байх санал тавьсныг Ажлын хэсэг хүлээн авсныг тодотгож байлаа. Хэдийгээр хэдхэн заалттай хууль боловч хэрэгжиж эхлэхээрээ хууль, шүүхийн байгууллагынхнаас арга ажиллагаагаа өөрчлөхийг шаардана гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх чиглэлд идэвхтэй ажиллаж энэ хүрээнд  уг хууль батлагдсанаар эргэлтийн шинжтэй томоохон  алхам болсон гэж Ажлын хэсгээс үзэж байна гэв. 

    Мөн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Б.Пүрэвдорж хуулийн ач холбогдлын талаарх хэлсэн үгэндээ, нийгэм, олон нийтэд ил болсон “Жаст”-ын хэрэг өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн турш өмгөөлөгч, мөрдөгч, яллагч, шүүгч дөрвийн дунд шийдэгдэлгүй явсныг жишээ татан онцлоод цаашдаа хүний эрхийг дээдэлдэг дэлхий нийтийн хандлагыг дагаж аливаа хэрэг, маргаан шүүхээр шийдэгддэг, эсвэл цагаатгагддаг тогтолцоог Монгол Улсад нутагшуулж байгаагаараа чухал хууль болсон гэдгийг мэдэгдсэн. 

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагчдын нэг Ц.Сандаг-Очир батлагдсан хуулийн талаар үг хэллээ. Тэрбээр, МАН 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө томоохон амлалт авсны нэг нь эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилт тусгасныг дурдаад Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу авлига, албан тушаал буюу улс төр, нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргүүд нийгэм, олон нийтийн дунд сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу шиг замхардаг. Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг шат дамжлагаас болж зарим нөхөд  хугацаа хожих, ял завшдаг гажуудал бий болсон. Энэ гажуудлыг засаж, залруулах нь хуулийн гол амин судас болсныг тодотголоо.


    Харин Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Цогтбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хууль батлагдсанаар эрх зүйн салбарынхны сэтгэлгээнд томоохон өөрчлөлт, өндөр хариуцлага авчирна гэдгийг тодотгоод дэлхий нийтийн хандлагыг л бид хуульд тусгаж,  тогтолцоог нь л сэргээж байгаагаа мэдэгдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МАХ ЧАНАСАН даргыг ажлаас нь чөлөөлөх үү?

    МАХ ЧАНАСАН даргыг ажлаас нь чөлөөлөх үү?