“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Э.Батшугар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар өргөн мэдүүллээ.

“Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж Үндсэн хуульдаа заасан боловч, төрийн өмч зонхилсон бүтэц, тогтолцоотой болжээ.

Тухайлбал, 2012-2020 оны хооронд улсын төсвийн зарлага ДНБ-ий 33,2 хувьтай тэнцэж, ДНБ-ий 22,2 хувийг төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлжээ.

Шилэн дансанд бүртгэлтэй 460 компани, үйлдвэрийн газраас томоохон 107 компани  сүүлийн 10 жилийн хугацаанд нийт татварын орлогын 33 хувийг бүрдүүлсэн байна. Гэтэл Монгол Улсад нийт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо 228 мянга гаруй байгаа бөгөөд дээрх 107 компани нь үүний 0,05 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжүүдийн 99,95 хувь нь татварын нийт орлогын үлдсэн хэсгийг төлдөг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Монголын бизнесийн хамгийн өгөөжтэй, далайцтай макро эдийн засгийн орчинд бодитоор нөлөөлөхүйц хэсгийг нийт компаниудын 0,05 хувь буюу төрийн өмчит компаниуд л хариуцан эрхэлж байгаа ажээ.

Түүнээс гадна гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржид  арилжаалах эрх зүйн үндсийг  тавьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангахад энэхүү тогтоолын төсөл чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилгоор санхүү, нягтлан бодох хяналтыг сайжруулах, Шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөрийн зохих заалтын дагуу Монголын хөрөнгийн биржид хувьцааг нь арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах зэрэг асуудлуудын хүрээнд тогтоолын төслийг боловсруулсан  байна.

Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нээлттэй, ил тод байдал дутагдсанаас хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт бий болох, удирдлагын алдаатай шийдвэрт харицлага тооцдоггүй, ашиг сонирхлын зөрчил үүсч, авлига тэлэхэд нөлөөлж байна.

Үүний жишээ тод бол Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудал юм. Зээл олгох зүй ёсны бүхий л шалгуур улс төр, танил тал зэргийн дарамтад бүдгэрсэн нь ил болоод байна.

Хөгжлийн банкны 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 30 хувь нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ноогдож байна.

Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” тогтоолын төслийг боловсруулсан ажээ.

Харин энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар олон хэвшил бүхий эдийн засгийн бодитоор хөгжүүлэх, ДНБ-д төрийн салбарын эзлэж буй жин хэмжээг бууруулах, хувийн хэвшилд суурилсан чөлөөт эдийн засгийн тогтолцоог баталгаажуулах, баялгийн хувиарлалтаа зохистой, шударга байхад ахиц дэвшил гарна гэж үзсэн байна 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Chin Bin, Dong Xiao Zhong нар нь "Эм Ди Си Пи" компанийг 2006 онд Монголд байгуулжээ

    Chin Bin, Dong Xiao Zhong нар нь "Эм Ди Си Пи" компанийг 2006 онд Монголд байгуулжээ