Налайхын замд жолооч нар хурд хэтрүүлсэн зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Хэдийгээр цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж буй ч шөнийн цагаар хурд хэтрүүлэх, осол гаргах зөрчил Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэг. Иймд хурд хэмжигчийг байршуулсан ч саяхныг хүртэл хурдны дээд хязгаарыг тогтоогоогүй байв. Тиймээс Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, зөрчил гаргасан жолооч нар хариуцлага тооцоно. Хэрэв Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг байна. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг юм. Уг хуульд нэг зөрчлийг тухайн газар дээр нь торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэсэн байдаг.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
