Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг Хотын дарга болохоор зэхэж буй тухай мэдээлэл цацагдах болсон. Улмаар Хотын дарга Х.Нямбаатарын эсрэг "хар" пир ар зохион байгуулж буй зэрэг мэдээлэл гарах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан эл асуудлаар мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ!!!
Э.Бат-Амгалан: Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдье.
УИХ-ын хаврын чуулганаар Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Иймд энэ мэт худал, ташаа мэдээлэлд итгэхгүй байж, үнэн бодит байдлыг сайтар нягтлахыг иргэдээсээ хүсье.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
