МИГ даатгал нөхөн төлбөр өгөхөөс “МУРЬЖ” иргэдийг хохироожээ

МИГ даатгал нөхөн төлбөр өгөхөөс “МУРЬЖ” иргэдийг хохироожээ

   Уран үгээр рекламдаж, утсаар завсар зайгүй ярьж ДААТГАЛД хамруулдаг шигээ нөхөн төлбөрийг тэд өгдөг болов уу?
Даатгалын компаниуд гэж хамгийн их ашиг хүртдэг газар. Ингэж хэлэхийн учир өнөөдөр жолооч бүр жолоочийн хариуцлагын даатгалыг албан хүчээр төлдөг, түүнчлэн автомашины даатгал, эд хөрөнгийн даатгал, бүр амь насны даатгал хүртэл хийлгэх болсон.

Тэгвэл нөхөн төлбөр өгөх дээрээ тулахаар “ЛУУ УНЖДАГ” даатгалын компанийн талаар энд дурдах гэж байна. 

Энэ бол МИГ даатгал. МИГ даатгалд жолоочийн хариуцлагын, эд хөрөнгө, жолоочийн эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагдсан нэгэн иргэн байгалийн хүчин зүйлээс болж эд хөрөнгөд учирсан хохиролдоо ДААТГУУЛААД  ч нөхөн төлбөр авч чадахгүй байгаа талаар манай редакцид хандлаа. 

Иргэн А.Отгонжаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард автомашин худалдаж авах үедээ Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудын зөвлөснөөр МИГ даатгалд даатгуулжээ. Ингэхдээ зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаас гадна эд хөрөнгө, жолоочийн эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагдсан байна. Ингэж даатгуулахдаа байгалийн болон бусад гадны хүчин зүйлээс болж эд хөрөнгөд үүсэх хохиролоос урьдчилан сэргийлсэн нь тэр. 

Гэтэл өнгөрсөн долдугаар сард зогсоолд тавьсан автомашиных нь их гэрлийн шүршигчийн тагийг хулгайд алдаж даатгалын компанид хандахад “Таны хувьд амгалан даатгалын үйлчилгээ авсан тул даатгалын үйлчилгээ авахгүй” гэх тайлбарыг өгчээ.

Ингээд иргэн даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадаагүй тул өөрөө 250 мянган төгрөгөөр хулгайд алдсан эд зүйлээ худалдан авчээ. 

“Энэ зун Дорнод аймагт явж байхдаа шаварт суун автомашин нь бөөрөөрөө хэвтсэн. Энэ үед автомашины будаг халцарч, жижиг, сажиг гэмтэл гарсан. Ингээд хотод ирсэн даруйдаа МИГ даатгалын дуудлагын мэргэжилтэнг дуудаж, автомашинаа харуулахад байгалийн хүчин зүйл учирсан тул манай даатгал танд бүрэн үйлчилнэ гэж хэлээд явсан. Гэвч даатгалын компаниас эргэн холбогдоогүй. Өөрөө очиж уулзахад эрсдэл үүссэн гэж үзэхгүй тул танд нөхөн төлбөр өгөхгүй гэсэн” хэмээн иргэн А.Отгонжаргал ярилаа. 

Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө даатгуулсан ч элдэв шалтаг, шалтгаан гаргаж аль болох нөхөн төлбөр өгөхгүй байх арга хайдаг МИГ даатгалын нэг бодит жишээ энэ болж байна. Энэ мэт хичнээн мянган иргэдэд шалтаг, шалтгаан тоочиж НӨХӨН ТӨЛБӨРӨӨС зугтсан бол?

Үйлчилгээ муу, иргэдийг хохироож, чирэгдэл учруулдаг, харилцааны соёлгүй гэх МИГ даатгалтай байгуулсан гэрээгээ цуцлахад 214 мянган төгрөгийн даатгалын үйлчилгээний буцаан олголт гэж 87 мянга 249 төгрөг өгөхөөр болсон байх юм. Даатгалын гэрээ байгуулаад 5 сар ч болоогүй, нэг ч үйлчилгээ аваагүй байхад гэрээ цуцалсан хэмээн 120 мянга гаруй төгрөгийг тус иргэнээс суутган авсан байна. МИГ даатгал юу даатгаж, ямар үйлчилгээ үзүүлсэн болоод 50 гаруй хувийг суутган авав! Нөхөн төлбөр өгдөггүй атал суутган төлбөрт ингэж авсан нь шууд “ЛУЙВАР” гэж харагдахаар байгааг иргэн А.Отгонжаргал илэрхийлэв.  

Иргэд аливаа гарах эрсдэл, хохирлоо барагдуулах гэж л даатгалд хамрагддаг. Гэтэл МИГ даатгал шиг газрууд үйлчлүүлэгчдээ хохироосоор байна... 

БИЧЛЭГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ? 

Төр.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 1 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

    Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна