Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, түүний найз гэх Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн Дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг авлига, албан тушаалын хэргээр шалгаж байгаа аж.
Дээрх хүмүүс хамаарал бүхи компаниудаараа дамжуулан олон удаагийн тендерт шалгарч, санхүүжилт авдаг, хууль зөрчиж, эрх мэдэл албан тушаалаа ашигладаг тухай асуудлаар зарим иргэд АТГ-т гомдол гаргасан байдаг бөгөөд эл асуудлаар Сангийн яамд хүртэл гомдол хүргүүлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 12 тэрбумын үнэлгээтэй 80 гаруй тендерийг дээрх хүмүүсийн хамаарал бүхий компаниудыг шалгаруулж өгсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Like
0
Зөв
0
2
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
