Хэн нэгний “гар хөл” хийж яваад, бусдаар “ТУГ ТАХИАД” өндөрлөгт хүрнэ гэж бодов уу? Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явсан хэдийгээ матаж “Алтан хошуу өргөв өө”. Ингээд нөгөө хэдийгээ халуун орноос хахир хүйтэн Монголдоо ирэхэд нь “халах өргөдөл”-ийг нь бариад зогсох байсан Б.Цогтнаран тэгж чадсангүй.
Түүнийг энэ суудалд чимээгүйхэн тавьсан Сангийн сайд Б.Жавхландаа “хов зөөгөөд”, ерөнхий сайдаар хүртэл хэлүүлж орхисон Б.Жавхлан, Б.Цогтнаран хоёр татварын хэдэн дарга нараа ХАЛАХ бус харин албан тушаал буруулж орхив.
Уг нь Сангийн сайд Б.Жавхлан “...бүгдийг нь ажлаас нь чөлөөлнө...” хэмээн том дугаравч даанч хууль зөрчиж болохгүй л дээ. Шууд халж болох ч эцэстээ шүүх дээр унах нь тодорхой. Ингэж хууль зөрчиж байхаар гээд албан тушаал буруулаад энэ асуудлыг намжаав бололтой.
Төсвийн мөнгөөр Дубай явж, зугаалж, тансагласан нь зөвтгөх үйлдэл биш ээ. Гэвч өөрөө зөвшөөрөл өгчихөөд, ар хойгуур нь матаж, ажлаас нь “зайлуулах” арга саам хэрэглэсэн Б.Цогmнаран даргын үйлдэл ч "жигшим "юм.
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга зарим хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа “...ТЕГ-ын дарга Б.Цогтнаран Дубай руу 10 хүн явахыг зөвшөөрлөө. Явахаар болсон юм чинь яаралтай явах бэлтгэлээ хангацгаая” гэж Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар хэлсэн. Явсан хойгуур зохион байгуулалттай ийм ажиллагаа явуулсан. Тиймээс ажлаас халж, албан тушаал бууруулж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй, шүүхдэнэ...” гэжээ.
Эндээс үзвэл Б.Цогтнаран нь яаж ийж байгаад нийслэл, дүүргийн татварын дарга нараа “зайлуулах” арга саам сэдэж, эцэстээ Дубайд явсан дээр нь “дөрөөлж”, даргын суудалд “өөрийн хүн”-ээ тавихаар сэдэв гэлтэй. “Өөрийн хүн” ч гэж дээ. Б.Жавхлан л хүнээ тавих гэсэн үйлдэл нь энэ аж.
Тэгвэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж буй Б.Цогтнаран хэний “гар хөл” хийж яваа “эрийн шинжгүй” нэгэн юм бол...?
Өнгөрсөн оны (2025 он) аравдугаар сард Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилж байв. Төд удалгүй гэнэт Татварын даргыг дахин солихоор болж Б.Цогтнаранг “чимээгүйхэн” томилсон нь учиртай. Цахим орчинд хайлт хийж үзвэл Б.Цогтнаранг ТЕГ-аар томилсон тухай мэдээлэл бараг үгүй. Өөрөөр хэлбэл “чимээгүйхэн”, “сэм” томилсон нь “крандуулсан”-ны шинж.
Б.Цогтнаран УИХ-ын гишүүн Л.Соронзонболдтой ихэд дотно. 2024 оны сонгуулиар Л.Соронзонболдын санхүүжилтэд нэлээн жин дарах мөнгө хандивлаж сонгуулийн “ард” нь ажиллажээ. Улмаар түүнд сонгуулийн үеэр өгсөн мөнгөн хандивынхаа “урамшуулал”-ыг Татварын даргын суудлаар хүртэв гэлтэй.
Б.Цогтнаран дарга “Дубайн матаач” хийснээс өөрөөр олонд “танигдсангүй”. Өөрөөр хэлбэл татварын байгууллагын хүнд суртал, үйлчилгээ яг л хэвээрэй. Иргэдэд мэдээлэл өгдөг утас нь
Төр.мн