Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан.

   Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: “Олон талт оролцоонд тулгуурласан авлигатай тэмцэх бодлого, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Монгол Улсын хөгжлийг боомилогч хамгийн том хүчин зүйл бол авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил юм. Бид мөнгөгүйдээ биш, дээрх жижиг эрх ашгуудаас болж олон боломжийг алдан, хөгжлөө чөдөрлүүлж ирсэн. Энэ бүх алдааг цаашид давтахгүй, засаж явахад төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо чухал. Зүгээр энэ хөтөлбөрийг зарлаад өнгөрөх биш, ажил хэрэг болгож, бодитой алхмууд хийн, шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд ч “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Авлигал зөвхөн төрд байдаг зүйл биш. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч авлигал үүсэж байна. Нэг жишээ нь банкны зээл бүтээж өгөөд авлигал авдаг. Тиймээс энэ удаагийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлүүд дэх авлига, хээл хахуультай ч тэмцэнэ. Өдгөө нийслэлийн төрийн 689 байгууллагад 60,686 албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдаа зөв мэдээллээр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хийнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль, эрх зүйн орчин, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах, цалин хөлсийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн.

Мөн уг хөтөлбөр нь "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр бөгөөд 11 зорилго, 46 зорилт, 200 гаруй заалтаас бүрдэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

    Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

    Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна

    Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

    Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

    УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

    С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

    Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна

    Б.Энхбаяр: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

    Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

    Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно

    Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна

    ЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа

    Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа