Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзаж, 2026–2027 онд цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.  

     Уулзалтын үеэр сайд Э.Батшугар мэдээлэл, технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

ахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны ямар бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9-р сарын 26-ны хуралдаанд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-ийг танилцуулсан бөгөөд уг стратегийг дөрвөн тулгуур чиглэлд суурилан хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Цаашид Монгол Улс Ази тивийн тэргүүлэх 10 улсын нэг болох зорилт тавьж ажиллаж байна. 

    Өнөөдөр дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны стратегиа баталсан бөгөөд Монгол Улс эдгээр орнуудаас үндэсний онцлог, давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатай. Тухайлбал, уул уурхай болон байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх нь манай улсын ялгарах боломжтой. 

     Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зөвлөмж нь төрийн үйлчилгээний философийг бүхэлд нь өөрчлөх томоохон шинэчлэл юм. 

-Төрийн үйлчилгээний цахим системийн хөгжүүлэлт ямар түвшинд явж байна вэ?

-Монгол Улсыг 2025–2030 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг цахимжуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн тоон мэдээллийг анх удаа гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 74 хувь нь цахимжсан байна. 

     Төрийн үйлчилгээг үе шаттай цахимжуулж байгаа ч иргэдийн цахим ур чадвар хангалтгүйгээс зарим үйлчилгээ цаасаар үргэлжилсээр байгаа тул бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх ажлыг “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд шат дараатай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ыг амжилттай зохион байгуулсан бол энэ жил “6-р аян”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

-Энэ салбарын эрх зүйн орчин хангалттай юу? 

-Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллаж байна. 

Уулзалтын үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцлон, тус салбарын бодлогыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв

Мөн үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загварыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    "Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

    Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо

    А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

    Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

    Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд