Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.05.22) хаалаа.

Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд  нар ажиллалаа.

Сонсголыг Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдал гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 6 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 96 гэрчээс 66.7 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо.

Сонсголд Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Мөн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар ажиллав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, бүх шатанд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, татвар төлөгчдийн хяналтын оролцоог хангахын ач холбогдлыг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд сонсголын туршид холбогдох мэдээллийг бүрэн хүргэсэн гэж найдаж байна.

Төрийн худалдан авалтын үйл явц, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийг хаах шаардлага байна гэдгийг бид мэдэж авлаа. Тиймээс Сангийн яамнаас асуудлыг бүхэлд нь хянаж, дүгнэлт гаргаад холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байв. Үүссэн асуудалд төр буруутай хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хэлээд “Ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд зарчмуудыг тодорхой тогтоож, хариуцлагын тогтолцоох бэхжүүлэх нь нэн чухал байна. Мөн төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн ажил үүргээ гүйцэтгэдэг байх нь олон эрсдэлээс сэргийлэх, алдаа гарахгүй байх суурь болно” гэв.

Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллуулах, улмаар ямар нэг шийдвэр гаргадаг байдлыг халж, холбогдох зохицуулалт хийж байх шаардлагын талаар гишүүд олонтаа хэлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нийтээрээ аливаа асуудалд шинжлэх ухаанч хандах шаардлагын талаар хэлж байсан бол Т.Доржханд гишүүн төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль зөрчиж төрийн худалдан авалт хийдэг үйл явц, үүн дээр Тагнуулын ерөнхий газар зөвлөмж өгсөн зэргийг шүүмжилж, нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын үр дүнд иргэдэд олон мэдээлэл ил тод болж буйг тэмдэглэсэн. Нийтийн нийтлэг эрх ашигт харшилсан аливаа асуудлыг парламент хянан шалгах эрх, үүргийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцдэг болсноор “Хөгжлийн банкны”, “Нүүрсний”, Эмийн асуудлаарх сонсголуудыг зохион байгуулж, иргэдэд олон асуудлыг ил тод мэдээлсэн хэмээн Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ. Нэн тэргүүн шинжээчид, нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурал төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон. Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэв.

Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн, Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ

    Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    "Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

    Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо

    А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

    Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

    Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НӨАТ-ын сугалаанаас 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалаанаас 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо