Р.ЭМҮЖИН: Номхон тэмээ шалдан байна!

Р.ЭМҮЖИН: Номхон тэмээ шалдан байна!

    Соёлын сайд Ч.Номингийн 18,3 тэрбумын ваучерын асуудал нийгэмд "өндрөө" авч эргүүлэн татах, танах асуудлыг гишүүд хөндөж, Ерөнхий сайдад шаардлага тавьж эхлээд байгаа. Музей, кино үзүүлснээр СОЁЛЖИНО гэж үзэж байгаа Ч.Номинг олон нийт шүүмжилж буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй" хэмээн бичсэн нь бас л олны дургүйцлийг төрүүлэв. Тэгвэл энэ талаар зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. 

....."Өнөөх маань өөрийгөө Номхон тэмээ гэчихжээ. 59.0 тэрбумын хөрөнгөтэй, хувийн буудал ресторандаа татвар төлөгчдийн мөнгөөр төрийн томчуудыг уулгаж идүүлэнгээ уурганыхаа хуйвыг чангалж зүүгддэг нөгөө "Номхон тэмээ" чинь соёл урлагийнхныгаа бөндөгнүүлээд, дээр нь Засгийн газраа татаж унагаах гээд чухам нүдэндээ хуруугаа хийгээд дээгүүр нисч, дэргэдүүр жаалж явна. Ард түмэнд ажил орлого хэрэгтэй байна гэсэн чинь "Би номхон тэмээ байна" гээд сэвсээрээ будаад байхыг одоо юу гэж ойлгох уу? Соёл спортын салбарыг цээжээрээ хамгаална гээд дайраад байна. Уууг нь эгэл ард түмэн энэ мэтийн сансрын санаатай, их наядын хэнээтэй хүмүүсээс төрөө, татварын мөнгөө, урлаг соёлын салбарын үнэт зүйлсээ хамгаалаад байгаа юм. Тэгсэн энэ маань "Үгүй эээ, би бүх ард түмнээс хариуцсан салбараа хамгаална" гээд зүтгээд байх юм. Ард түмэн энэ хүний ямар ч хяналтгүй, эргэн төлөх нөхцөлгүй тарааж байдаг Кино урлагийг дэмжих сан зэрэг олон олон сангийн мөнгийг, хэдхэн гэр бүлийн шүүгээнд цоожлогдсон урлаг соёлоо хамгаалах гээд байгаа юм лдаа. Ойлголтын ийм аймаар зөрүүтэй байдлыг чухам кастын систем гээд байгаа юм.

Энэ хүнд "Номин шалдан байна" гээд хэлээд өгөх хүн эргэн тойронд нь алга уу?

Бүгд албан тушаалаасаа зүүгдээд "Сайд та минь давхраатай алаг нүдтэй, даамай брэндлэг хувцастай, даанчиг гоёхон байна" гээд долоогоод хэвтчихсэн үү? Ичиж амьдарна шүү, дарганцарууд ааа! Албан тушаал мөнх биш, ард түмэн мөнх шүү. Нэг нэг сандал тэврээд хэвтчихсэн, нэг нэг тэмдэгшүү юм олоод зүүчихсэн, нэдэр дээрээ зүрх гэж туулай, зүс гэж туухай, сэтэр гэж сэлэм бондгос, сэтгэл гэж итгэл бондгос болцгоосныг чинь бүгд харж байна шүү дээ. Уран бүтээлчийн эрх чөлөөт зүрхийг угжны хурганы уутаар солих гомдмоор биш үү? 

Өт шиг нүцгэн атлаа би

Өнгөт ноёдоос баян гэж Франсуа Вийон шиг хэлж чаддаггүй хулчгар болохоор чинь Номин толгой дээр чинь заларч, тоолдог хэдээр чинь барьж, анги давхаргын ялгаагаар амдаад тонгорч байгаа юм даа. Тэгсэн хэрнээ нүднээс далд бүгд энэ хүүхнээ үзэн ядна, хоёр нүүр хорвоогийн шившиг, ховын явдал хоногийн шившиг шүү!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Амгалан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийт ₮233 тэрбумын долоон зээл бүрэн төлөгдсөн

    Б.Амгалан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нийт ₮233 тэрбумын долоон зээл бүрэн төлөгдсөн