Д.АМАРБАЯСГАЛАН: Улс төрийн дарамт, дарангуйлал бүрэн тогтсон байгааг өөрийн биеэр мэдэрч байна

Д.АМАРБАЯСГАЛАН: Улс төрийн дарамт, дарангуйлал бүрэн тогтсон байгааг өөрийн биеэр мэдэрч байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын бага хурлын гишүүдийн үнэмлэхгүй олонхын саналаар намын даргаар миний бие сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намайг гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын зүгээс парламентийн үйл ажиллагааг доголдуулж, бойкотолж эхэллээ. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хурал болсонгүй. Миний хувьд тус хорооны гишүүдийн саналыг үндэслэн, цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн мэдээлэл авах ёстой хэмээн үзсэн. Ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл авахаас илүүтэй мэргэжлийн байгууллагын хороо, хууль хяналтын байгууллагаас бодит мэдээллийг авах ёстой гэж үзсэн ч байнгын хороо хуралдаж чадсангүй.

Хоёр жилийн хугацаанд намайг ор үндэсгүй гүтгэсээр ирлээ. Улс төрийн дарамт, дарангуйлал бүрэн тогтсон байгааг өөрийн биеэр мэдэрч байна.  Хэвлэл мэдээллээр, намайг нүүрсний хулгайч хэмээн зарлаж явсан хүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох мэдэгдлийг хийсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсчин болгох гэж гүтгэж байсны учиг одоо тайлагдлаа, эцэст нь тэр сайдын албан тушаалаар шагнагдаж байна. Өнгөрсөн хугацаанд би гэмт хэрэгт холбогдож, гэрчийн мэдүүлэг өгч байсан удаагүй.

Сүүлийн өдрүүдэд улс төрийн албан тушаалтан удаа дараа худал мэдээлэл хийж, олныг төөрөгдүүлж байна. Монгол Улс ардчилсан нийгмээ алдах эрсдэлд орж байна. Парламентад суудалтай бусад намын гишүүдэд ч хандаж хэлмээр байна. Баталгаатай, нотолгоотой, баримттай хандах нь зүйтэй. Улс төрийн нам хоорондоо цэвэр өрсөлдөөн явагдах учиртай.

АН-ын улс төрийн зөвлөл болон бүлгээс  өнөөдөр гаргасан шаардлагыг би хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн УИХ-ын чуулганд албан ёсны тайлбар хийх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.

Намайг гүтгэсэн асуудлаар би ЦЕГ-т гомдол гаргасан. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хандан хүсэлтийн дагуу яаралтай шуурхай ажиллахыг хүссэн. Гэтэл магадгүй гомдлын хариуг өгүүлэхгүйн тулд улс төрийн дарамт үзүүлж байгаа байж болзошгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл прокуророос хэргийг хаасан. Ар гэрийнх нь зүгээс "цагдаагийн газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, ном журмынх нь дагуу сүүлийн замд үдсэн" гэсэн мэдээлэл хийсэн. Нөгөөтээгүүр намайг энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Намайг гүтгэгч этгээд "Д.Амарбаясгалан 30 сая ам.долларыг авсан, хүний амь хөнөөсөн" гэж хэлсэн. Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй.

УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангахад АН-ын бүлгээс тайлбар хийх хүсэлт ирүүлсэн. АН-ын дарга О.Цогтгэрэлд намынхаа бүлгийн хуралд намайг оролцуулж, үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийх боломж олгохыг хүсэж байна.

Гүйцэтгэх засаглалын байгууллага парламентаас сонгогддог. Надаар дамжуулж парламентийн дуу хоолойг боомилж, үйл ажиллагааг доголдуулж, улс төрийн хямрал үүссэн мэт нөхцөлд хүргэх гэсэн оролдлогоо таслан зогсоохыг Г.Занданшатар даргаас шаардаж байна. МАН олон удаа хуралдсаар ирсэн. Харамсалтай нь ялагдсан журмын нөхөд маань бусдынхаа итгэл рүү эсрэг ус цацаж, 300 гаруй мянган гишүүний санааг зовоож буйд харамсаж байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 3 сар өмнө

    Tanai zolbin web hediig awsii.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ШУДАРГА ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ

    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ШУДАРГА ШҮҮХЭД ХАНДАХ ЭРХТЭЙ