Нийгмийн оймсыг толгойд нь углаж байгаад, нийтийн самуун руу түлхэнэ

Нийгмийн оймсыг толгойд нь углаж байгаад, нийтийн самуун руу түлхэнэ

1. Амарбаясгалангийн гараар Оюун-Эрдэнэ МАН-ыг тогтсон даргагүй болгосон, улмаар Монгол Улсыг Ерөнхий сайд, УИХ-ын даргагүй байлгаж, Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийг дамнасан урт удаан хугацааны маргаан үүсгэж, улс орноор нь Зэлтэрийн гацаа руу түлхэн орууллаа. Амарбаясгаланг Бортээг, Адмениралтай холбож үе үе сүрдүүлчихээд байсан, энэ удаа бүр бурантагтай тэмээ шиг хөтөлсөөр байгаад УИХ-ын даргаас нь буулгаж, өөртэйгээ адил болгож авав. Одоо түүний гараар МАН-ыг самруулах ажиллагаа утгаараа эхэлнэ.
2. Монголыг Непалдахын тулд Лувсанжамц гишүүнийг сонгож авлаа, хамгийн ууртай, түрэмгий, хашгирсан хоолойг түүнээс гаргуулж, жагсаалтын 01т бичсэнийхээ хариуг хангалттай төлүүллээ, цаашдаа ч энэ төлбөр дуусаагүй. Харамсалтай нь Лувсанжамц бол бүлэглэлийн ивээлд багтсан, төрд крандуулсан, гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурсан залуу, эгэл монгол залуусын амьдралыг мэдэхгүй, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь зөрдөг. Нэг л мэдэхэд, өөрөө ч анзааралгүй Непалын боловсон хуулбар болчихсон байх вий.
3. Шударга 5-ын орчин үеийн дүрийг Сайнзоригоор ахлуулан бүрдүүлж эхэллээ. Энэ удаа Болормаа, магадгүй Ариунзаяа, нөгөө намаас шүүрт энэ тэрийн нэг нь орж ирж, эмэгтэй дүр төрх нэмнэ. Нам дамнасан шинэ цагийн Шударга5 баг бүрдүүлэх гэж хичээж байна. Удахгүй талбай дээр гарч, багш эмч нарын жагсаалын нүүрний хөшиг болоход гайхах хэрэггүй. Цалин нэмэх, үгүй нь тэдэнд хамаагүй, үймээн дэгдээх нь л чухал.
4. Багш, эмч нарын ажил хаялтаар дамжуулан, нийгмийг бухимдуулах арга эрэлхийлж байна. Оюун-Эрдэнэ, Номин хоёр Английн хөл бамбөгийн баг, Монгол хаан жүжигт хэдэн арван тэрбумыг нууцаар үрж явахын оронд өөрсдөө яагаад багш, эмч нарын цалинг ийм удаан төр барьчихаад нэмээгүйг бодоорой. Занданшатарын Засгийн газар харин 20 хувь ба цаашдаа түүнээс дээш гэсэн албан ёсны хувилбар гаргаж ирлээ.
5. Нараг углааштай ээжийн хуулбар болгон ашиглахаар чармайж, тэр нь ч үр дүнд хүрлээ, удахгүй талбай дээр нүцгэлдэг, эсвэл суулт зарладаг хувилбараар үргэлжлэх магадлалтай. Төрсөн ээж нарын жагсаал энэ тэр болгоод өргөжүүлж ч болзошгүй, угаасаа тав хоноод чуулганд ирнэ гэж Балхаа ах ч таагаагүй.
6. Одоо Оюун-Эрдэнийн ах нар МАН тар, УИХ тар гэсэн акц эхлүүлнэ. Улс орноо шууд хямрал руу түлхэж, өөрсдөө Зеленский маягийн баг бүрдүүлэхээр шуударч байна. Үүнд нь МАН-ыг унагаах зорилгоор АН хүч нэмнэ. Бүх юмыг шат шатанд нь доголдуулж, улс орноо тулах цэггүй болгож байгаад үймээн самуун дэгдээж, улмаар Зеленскийдэх гэж үүнийг нэрлэдэг юм.
7. УИХ-д 2026 оны төсөв хэлэлцэх боломж олгохгүй янаглан хорлож, долоо, долоо хоногоор хойш татсаар, 11 сарын 15 болчихвол энэ улс төсвийн бодлого ч үгүй, дээр нь парламентгүй болно.
8. Булгантуяа дараагийн Ерөнхий сайд, Нара Ерөнхий сайд байх боломжтой энэ тэр гэсэн үгэнд хууртах хэрэггүй. Нийгмийн оймсыг толгойд нь углах технологи гэдэг чинь энэ. Энэ хоёроос арай дээр хүн санал болгоход л толгой дохиж алга таших хэмжээнд цуцаана аа гэсэн үг.
9. Нийслэлийн зүгээс Нямбаатарын PR эрчимжинэ. Учир нь Амарбаясгалан бол зүгээр л золиос, бүх юмыг доргиох боломжтой албан тушаалтан байсан учраас ашигласан, УИХ-ын индрийг драмын театрын тайз болгоход энэ хүн хэрэгтэй байлаа, одоо хаяж болно. Харин Нямбаатар бол энэ төлөвлөгөөний гол зорилтот дүр. 
10. Засгийн газар нүүрсний хулгайг таслан зогсоомогц 2.6 их наядыг хэмнэж, эдийн засагт нааштай өсөлт дөнгөж мэдрэгдээд эхлэнгүүт зунжин төлөвлөсөн акцаа ийнхүү эхлүүлсэн, хаврын синдром хүртэл барихаар зэхсэн гэж хэлж болно. Учир нь нүүрс хулгайлахгүйгээр тэд амьдарч чадахгүй! Англид сурдаг хүүхдүүдийнхээ жилийн 60 мянган долларын төлбөрийг ч төлж дийлэхгүй, хэрэглээгээ дийлэхгүй, Занданшатар тэдний мөнгөний крантыг хаачихсан. Тиймээс улсгүй болж байгаад ч хамаагүй Тавантолгойг тэврээд үхэхээс буцахгүй дэээ.
11. Нэг хүний дарангуйлал энэ тэр гээд бас 20 жил ярьсан үлгэрээ хөөрхөн давтана, бид л харин Оюун-Эрдэнэ болон түүний ах нар хэмээх Ганц бүлэглэлийн хэмжээгүй эрхт дарангуйлалд хэт удсанаа олж харж байна. Баримт дэлгэгдэх тоолонд балай явснаа ойлгож байна даа. Удахгүй энэ улсын 45+ настнуудыг бүгдийг нь нэг аймаг юм уу сумд цуглуулж хорих байх.
12. Харин огцорсон Оюун-Эрдэнэ гуай одоо утсаа аваад, бах нь ханасан нүдээр чуулганы танхимыг тойруулан харангаа, "Ах аа, бүх юм ярьснаараа" гэж хэнд илтгэл тавьж байгааг чөтгөр л мэдэх биз эээ. Амарбаясгалан бол түүний зөвхөн бэрсээ авч үлдэхийн тулд түлхсэн хүү байлаа. Эхлээд өөрөө шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ энэ тэр гээд баахан өвчигнөсөн, гэвч хэн ч хүлээж аваагүй тул найзыгаа найрын хоймроос шидэж өгөв. Зүй нь орлогоо л нотлох гээд явж байх ёстой хүн лд...

Эх сурвалж: Эмүжин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 117 сая мод тарьж, ургуулж байна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 117 сая мод тарьж, ургуулж байна