Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ

Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал өнөөдөр (2025.12.23) “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ. Уулзалтын эхэнд өнөөгийн нөхцөл байдлыг холбогдох статистик үзүүлэлтүүдийн хамт танилцуулж, тулгамдсан асуудлуудад зорилтот шийдлүүдийг дэвшүүлж, эдгээрийн санхүүжилт болон төрийн оролцооны хэлбэрийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрчим хүчний салбарын шинжээчид оролцож, нээлттэй ярилцлаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж заасан. Түүнчлэн энэ хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг батлахдаа ногоон эрчим хүчийг дэмжсэн төслүүдийг нэн тэргүүнд эрэмбэлж буйг УИХ-ын дарга танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, манай улсын экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн салбараас хамааралтай байгааг дурдаад эдийн засгийн бүтцийг өөрчилж, ногоон дэд бүтцийн бодлого руу шилжих нэн шаардлагатайг чухалчиллаа. Олон улсад ч ногоон санхүүжилтийн хэмжээ үлэмж нэмэгдэж буйг харьцуулсан судалгаагаар тайлбарлав.  

Манай улсын хувьд эрчим хүчний шугамын алдагдал 14 хувь байхад дэлхийн дундаж 6 хувьтай байгаа төдийгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ердөө 7 хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн дэд бүтцийн төслүүдэд анхаарах үндэслэлүүдийн нэг юм. Түүнчлэн шатахууны хараат байдал болон цахилгаан тээврийн хэрэглээг харьцуулахад нийт 918 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас ердөө 1000 орчим нь цахилгаан автомашин гэсэн судалгаа байна. Иймд ногоон эрчим хүчний хөгжлийг бодлогоор дэмжих зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулах иж бүрэн санаачилгыг дэвшүүлж, үндсэн гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд, өрхийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих “100 мянган нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүч хэрэглээг дэмжих 100 мВт тархмал эх үүсвэрүүд хөтөлбөр, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулах хөтөлбөр багтжээ. Тухайлбал, нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлж, 10 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг техникийн нөхцөлгүйгээр түгээх сүлжээнд холбох, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ гэлээ. 

Түүнчлэн Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжүүдийг жил тутам олноор худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар тусгажээ. Төвийн бүсээс хэт хамааралтай орон нутгийн хувьд эрчим хүчний дамжуулах, түгээх сүлжээний ихэнх нь 30-60 жилийн настай, хуучирсан тул алдагдал их, ойр ойрхон тасалддаг байна. Иймд сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүдийг сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх, тархмал эрчим хүчний нөөцийг хүлээн авах, холбох процессыг хялбаршуулах шийдлийг УИХ-ын дарга дэвшүүллээ.

Мөн дээрх санаачилгын хүрээнд аялал жуулчлал, гадаад худалдаа, уул уурхай экспортын автозамын сүлжээ, хилийн боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан автомашин цэнэглэх иж бүрэн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр хөтөлбөрүүдийг цогцоор нь бүх суурин газруудад хэрэгжүүлснээр салбар дундын асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдгийг УИХ-ын дарга тодотгоод хувийн хэвшлийн санхүүжилт болон төрийн бодлогын дэмжлэгийг хослуулах нь үр дүнтэй гэж үзлээ. УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний чадал 500 Мвт-аар нэмэгдэхээс гадна эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хамаарал буурах юм. Мөн аймгийн төвүүдэд тархмал эх үүсвэрүүд нэмэгдэж, цахилгаан автомашины тоо 100 мянгад хүрэхээр тооцоолсон бөгөөд үр дүнд нь ажлын байр нэмэгдэж, агаар орчны бохирдол буурна гэдгийг ч онцоллоо. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, тогтоолын төслийн хэд хэдэн заалтуудад саналаа хэлсний дотор үр дүнг хэмжиж, тайлагнах олон улсын тогтолцоог тусгах шаардлагатайг тэмдэглэлээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг хэлэхдээ, ногоон санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих хэрэгтэйг онцлоод салбарын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудалд анхаарч өгөхийг уламжиллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Анар эрчим хүчний салбарт хүнд суртал үүсгэдэг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, зохицуулалтыг тодорхой болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн бол салбарын шинжээчид мөн санал нэгтэй байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийн хувьд цахилгаан автомашины тоо чамлалттай байгааг дурдаад, хэрэглээг нь илүү нэмэгдүүлэхийн тулд бодлогоор дэмжихээ илэрхийлж, орон нутагт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүд удаашралтай байдгийг шүүмжиллээ. 

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер Ч.Байгалмаа, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар саналаа хэлж, дээрх арга хэмжээний санхүүжилтийн хэлбэрийг тодорхой тусгах талаар уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлцгээв. Тэд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын энэ тогтоолын төсөл бодитой хэрэгжсэнээр сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувьсгал болохуйц үр дүнг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлцгээж, УИХ-ын даргын дэвшүүлсэн цогц санаачилгыг дэмжиж буйгаа хэлж байлаа. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтад оролцогчдын саналыг уг тогтоолын төсөлд нэг бүрчлэн тусгахаа илэрхийлж, тэднийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг урив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

    2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

    ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв

    Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ

    Мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 5-40 см нимгэн байна

    Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    89 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дууслаа

    М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

    Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ

    Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

    "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг ШИНЭЧЛЭН тогтоолоо

    Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

    Өнөөдрөөс эхэлж баруун болон төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

    Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

    Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагаандаа “Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

    Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

    Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна

    Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

    Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

    УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

    Нийтийн албанд томилогдох 479 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

    С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

    Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна

    Б.Энхбаяр: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв

    ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв