ТОВЧ ДҮГНЭЛТ: Г.Занданшатарын гурван цаг гаруй хугацаанд мэдээлэл өгч, асуултад хариулсан үйл явцад товч дүгнэлт өгье.
Өнгөрсөн бямба гарагт МҮОНРТВ-ээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НЭЭЛТТЭЙ ярив. Олон сэдэв, агуулгаар асуултад хариулж, мэдээлэл өгсөн яриа боллоо. Зөвхөн сэтгүүлч асуудаг биш, харин иргэд, олон нийт Монгол Улсын Засгийн газраасаа хүссэн бүхнээ шууд асууж, шууд хариултаа авдаг "жишиг"-ийг Г.Занданшатар тогтоов.
Хэзээ сайд, дарга нар ингэж асуултад нэг бүрчлэн, тодорхой хариуллаа гэж эргэн санав. Төр улам бүр ХААЛТТАЙ болж, тэр хэрээр “хулгай”, тодорхойгүй байдал бий болсон. Энэ үнэн.
Тэр тусмаа сүүлийн таван жил гаруй хугацаанд ёстой ХААЛТТАЙ ТӨР ЗАСАГ болсныг үгүйсгэх аргагүй.
Сайд нар нь асуултад хариулдаггүй, төвөгшөөж, зугтдаг, "албатай биш" гэх хандлага ч Засгийн газарт бий болсон нь худал биш.
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улын Засгийн газар нь “нэг ч” удаа нээлттэйгээр ярилцсан тохиолдол үгүй ээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ганц, хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хагас дутуу ярилцсан төдий болж, өөрсдийн бэлтгэсэн, зохион байгуулалттай “Мэдээллийн урсгал” нэрт "тархи угаалт" хийсэн нэвтрүүлгээс өөрөөр “НЭЭЛТТЭЙ” ярилцаагүй юм. Харин ч улам хаалттай болж, “ХААЛТТАЙ ЗАСГИЙН ГАЗАР” гэх нэр ч зүүх болсон юм. Тэр тусмаа ШУУД ярилцсан удаагүй.
Тэгвэл удтал хаалттай явж ирсэн Засгийн газар нээлттэй болох эхлэл тавигдав уу? Ерөнхий сайд Г.Занданшатар бүхий л асуултад хариулж, ил тод, нээлттэй ярилцсан нь Ерөнхий сайд Г.Занданшатарт “НЭМЭХ ОНОО” боллоо.
Төр.мн
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
