Н.УЧРАЛ: ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ШУУРХАЙ, ШУДАРГА ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА

Н.УЧРАЛ: ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ШУУРХАЙ, ШУДАРГА ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА

    Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй Эрүүл мэндийн бодлогын хорооноос салбарын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн өмчийн эмнэлгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.24/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Сайн эмч, мэргэжилтнүүдийн ачаар миний бие эдгэрч өнөөдөр ажлаа хийж яваадаа та бүхэнд талархаж байна. Эмийн чанар учир дутагдалтай болохоос биш манай эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар дутаагүй гэдгийг мэдэрсэн хүний хувьд УИХ-д эмийн чанарыг сайжруулах түр хороо байгуулан ажиллаж байсан.
    Эмийн үнийн өсөлт, түүнээс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр хувьтай байна. Иймд хүн бүрд хамаатай энэ салбарыг нэг цонхоор харах нь чухал тул энэхүү бодлогын хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-д ч ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг бий. Иргэд эмнэлэг, эрүүл мэндийн салбараас хүлээлтгүй, чирэгдэлгүй, санхүүгийн дарамтгүй, шуурхай, шударга үйлчилгээг хүсэж байна” гэв.

   Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал цаашид хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа “Иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө” гэсэн дөрвөн зүйлд зорих болно гэдгээ танилцуулав.

Харин иргэд, олон нийтэд хандан “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна гэж уриалсан юм.

Хэлэлцүүлгийн ерөнхий чиглүүлэгчээр Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллаж, панелистаар  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын даргын Нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөх С.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцов.

Дээрх оролцогчид эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйлс, эмч, ажилчдын ачаалал, цалин хөлсний хүртээмж, иргэд, олон нийтээс тавьж буй шаардлагууд, төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, иргэдийн дунд зонхилж буй өвчнүүд, түүнээс сэргийлэх эрт илрүүлгийн үр дүн зэргийг тодруулж ярив.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцид нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцад нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.

Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын зүйл заалт, түүний хэрэгжилтийн талаар удахгүй болох намын Бага хурлын II хуралдаанд танилцуулах юм. http://nam.mn/xu

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.УЧРАЛ: ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ШУУРХАЙ, ШУДАРГА ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮСЭЖ БАЙНА

    ЭТТ: 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн НОГДОЛ АШИГ олгоно

    “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдрөөс эхэллээ

    “ТӨРИЙН БАНК” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

    “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

    Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

    Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

    NTV Телевиз JTI гэрчилгээ авлаа

    СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ

    "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давлаа

    Фото сурвалжилга: Би ЗОЧИН, муур ЭЗЭН

    Ерөнхий сайд Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

    Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав

    Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо

    Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

    Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

    Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

    БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав

    Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм

    “IT PARK 2.0 – “ Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа.

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ

    Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

    Цагаан сарын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайдаас даалгажээ

    Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

    Улаанбурханы 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв

    "Эрдэнэс тавантолгой" ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

    Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд