Хөгжлийн банкыг хохироосон “ХОНГИЛЫН” шүүгч нар

Хөгжлийн банкыг хохироосон “ХОНГИЛЫН” шүүгч нар

       Хөгжлийн банкнаас алга болсон 1.8 их наяд төгрөгтэй холбооотой асуудал дэгдэж, үүнийг даган, “Төрийн өмчийг үнэгүйдүүлж завшсан тэгээдүүд, тэднийг тойрон хамгаалж суудагг “хонгил”-ын гэх шүүгч нартай холбоотой асуудал дэгдээд байна. 

Баримт 1. ХӨТӨЛИЙГ ДЭЭРЭМДСЭН ДЭЭРЭМ

    Аль социализмын үед бүтээн байгуулагдсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн танилцуулгыг та бүхэн орж хараарай. “Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан. 2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи – хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна” гэж бахархалтайгаар бичсэн байгаа. Үнэндээ УИХ-аас “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоол гаргажээ. Өөрчлөх байгуулах аж ахуйн нэгжийн жагсаалтад Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК орсон байв. Тус компанийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахаар дээрх тогтоолын хавсралтад заажээ. Энэ заалт бол “Цемент шохой” ТӨХК-ийг авах арга байв.

Ингээд 2011 оны нэгдүгээр сарын 17-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК болон “Бэйзмент” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан байна. Мэдээж энэ гэрээг хийхдээ тэд давуу эрх гэгч зүйлийг үүсгэж хувьчилж авахыг санаархаж байсан хэрэг.

Баримт2. ХУВИЙНХАА ХӨРӨНГИЙГ УЛСЫН МӨНГӨӨР ДОДОМДОХ АРГА

    Хөтөлийн үйлдвэрийг өөрийн охин компани болгон хувиргасан Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Эрдэнэбилэг маш шуурхай хөдөлж, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягаар лоббидуулан Хөгжлийн банкнаас 2012 оны аравдугаар сарын 19-нд таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авчээ. Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар тэр үед гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон. Тэрнээс нь Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд авчихсан юм. “Бэйзмент” бол Худалдаа хөгжлийн банкны охин компани. Хөгжлийн банк бол төрийнх. Төрөөс ингэж зээлсэн мөнгөөрөө “Цемент шохой” компанид 2014 оны 5 дугаар сард хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулсан юм. 

БАРИМТ3. ХӨТӨЛ ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР ДАМПУУРАВ

   Үүний дараа жил буюу 2015 онд Засгийн газар 330 дугаар тогтоол гаргаж, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахаар шийдвэрлэв. Хувьчлах доод үнийг 1.386.106.400 төгрөгөөр тогтоож, ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй тогтоолоор “Бэйзмент” ХХК-д санал болгон худалдсан байна. Хувьчлах болсон шалтгаан нь ашиггүй ажилласан. Технологио шинэчилсэн, шинэ үйлдвэртэй болсон компани ганцхан жилийн дотор дампуурчихсан гэхэд итгэмээргүй. Ингэж л төрөөс зээлсэн мөнгөөрөө төрийн үйлдвэрийг өргөтгөн, шинэчилж байгаад хувьдаа авчихсан түүхтэй. Үүнийгээ далдлах гэснийх үү, “Бэйзмент” ХХК 2016 онд нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчилжээ. Д.Эрдэнэбилэг ингэж Хөтөлийн “Цемент шохой”-г авсныхаа дараа ХХБ-нд ажиллаж байсан М.Бөх-Очирыг гүйцэтгэх захирлаар, үеэл дүү Т.Болдбаатарыгаа Маркетингийн газрын  захирлаар, санхүү эрхэлсэн захирлаар Ц.Уранчимэг нарыг тавьсан байдаг.

Баримт4. ХӨТӨЛИЙН ӨР 295 ТЭРБУМД ХҮРЧ, ХӨГЖИЙН БАНК 4 УДАА ШҮҮХЭД ӨГӨӨД ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

“ХӨТӨЛ” ХХК-ИЙН АВСАН САНХҮҮЖИЛТ
•    Тогтоолын дүн: 61.3 сая ам.доллар
•    Гэрээний дүн: 61.3 сая ам.доллар
•    Санхүүжүүлсэн дүн: 61.3 сая ам.доллар
Үндсэн хүүний өр 39.8 сая ам.доллар
Хуримтлагдсан хүү 400 мянган ам.доллар 
Торгуулийн хүү 2.2 сая ам.доллар
Нийт үлдэгдэл 103 сая ам.доллар буюу 295 ТЭРБУМ ТӨГРӨГ болжээ.

Гэвч Худалдаа хөгжлийн банктай холбоотой энэ том зээлийг төлүүлэх Хөгжлийн банк 4 удаа шүүхэд хандсан ч хүчин мөхөсдөж, өнөөх л “хонгил”-ын гэж нэрлэгддэг шүүгч нар хэргийг хаацайлаад өнгөрчээ.

Тухайлбал, Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн шүүгч М.Батсуурь. Энэ хүн 2009 оны есдүгээр сараас Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад  2011 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон. Улмаар хоёр жилийн дараа 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Үүнээс ганцхан жилийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 21-нээс Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл Хөтөл компанийн 20 хувийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн аав Д.Мишиг эзэмшдэг гэсэн мэдээлэл ч байх юм.

Шүүгчид “Хөтөл” ХХК-ийн эцсийн өмчлөгч тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг өнөөдөр хүртэл гацаасаар байна. Мөн ХХБ-ыг цээжээрээ хамгаалагч шүүгч нарын нэгээр н.Идэр гэгч шүүгч холбогддог бөгөөд өмнө нь ХХБ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлангуут яаран сандран шүүх тогтоолыг хүчингүй болгожээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Гэм зэм" жүжиг дахин тайзнаа

    "Гэм зэм" жүжиг дахин тайзнаа