“Капитал банк-ыг хэн дампууруулсан бэ?

“Капитал банк-ыг хэн дампууруулсан бэ?

Хөгжлийн банкийг дампуурахаас сэргийлж Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авч тус банкны зээлдэгч ААН-үүдийг олонд зарлаж, чанаргүй болгож, “луу унжсан” нөхдийг АТГ-т шилжүүлж хавтаст хэрэг нээлгүүлсэн. Ингэснээр Засгийн газар өрнөөсөө салж Хөгжлийн банк дампуурахгүй үлдэв.

Тэгвэл яг үүнтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг байсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк 2019 оны 4 дүгээр сард дампуурахад улстөрчид болон Монголбанкныхан болох ёстой юм болдгоороо болж буй мэтээр хандсан.

Хандсан гэж хэлэхийн учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр  "Капитал" банк 2018 онд хангалттай үнэлгээ авч байсан тухай баримт Төвбанкны архивт бий.  

Уншигчид бид зөвхөн Б.Ундармаа гэх эмэгтэйг л буруутгаж байсан болохоос бус “Капитал банк” яагаад дампуурав гэдгийг огтхон ч сонирхоогүй. Тэгвэл тус банкийг дампууруулах эхлэлийг нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тавьж, хойдохыг нь ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан “маань мэгзмийг нь уншсан” юм. Арилжааны банкуудыг дампуурлаас сэргийлэхийн тулд Төвбанкны төвлөрсөн үйл ажиллагаа буюу төрийн зохицуулалт хийх, банкны хяналт шалгалт чангатгах, даатгалын аргаар, өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болдог. Гэтэл Н.Баяртсайханд  авч үлдэх боломж байсан ч тэрбээр дээрээс авсан даалгавартай байсан учраас хүсээгүй.  

Тухайлбал. Н.Золжаргал 2015 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр “H 51”тоот тушаал гаргаж “Капитал” банкны бүх зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож  банкны бүх үйл ажиллагааг доголдуулжээ.

2016 онд Н.Золжаргалаас Төвбанкны ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан Н.Баяртсайхан яагаад бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд тус банкны актив, пассив хоёрыг сөхөж үзсэнгүй вэ гэдэг нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахичихсан гэсэн үг.

Тодруулбал, “Капитал банк” 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буугдахдаа актив нь 551.1 тэрбум, пассив 624 тэрбум төгрөг байжээ.  Өөрөөр хэлбэл, “Капитал банк” 5.2 тэрбумын ашигтай ажиллаж байсан бөгөөд авлага нь 31.6 тэрбум, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгө 150 тэрбум, зээлийн үлдэгдэл 241 тэрбум, зээлийн хүүгийн авлага нь 58 тэрбум төгрөг байсан байна.

Тэд “Капитал банк”-ийг үтэр түргэн нүд аниулахын тулд зөвхөн тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээг нь үлдээгээд бусдыг нь хаасан нь тус банкийг хүчээр дампууруулах улстөрчдийн сонирхол байсан гэдгийг харуулж байна.

Уг нь Н.Золжаргалын гаргасан шийдвэрээс өмнө тус банк жилдээ хүүгийн орлогоос 80 тэрбум төгрөг олдог байсныг Монголбанканд хүргүүлсэн баримтаас харж болох атал Н.Баяртсайхан яаран сандран тус банкийг яагаад дампуурах болсныг олонд ингэж зарласан юм.

Тэрбээр “Төвбанкны тухай хуулийн дагуу Капитал банканд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй. Мөн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд, албадан татан буулгах шийдвэр гаргасан” хэмээн олонд мэдэгдсэн.

 Түүний энэхүү мэдэгдлээс үүдэж Монголбанкны мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, эрх мэдэл бүхий дарга нарын  нууцалбал зохих мэдээлэл нь алдагдаж “Капитал банк”-анд орох мөнгөн урсгал нь эрс буурч, гадагшлах урсгал нь нэмэгдснээс болж зээлдэгчид нь зээлээ төлөхгүй, хойшлуулах арга заль  хэрэглэж банк дампууруулах үндсэн гол шалтгаан нь болжээ. Учир нь бүх арилжааны банк орлогынхоо 70-85 орчим хувийг хүүгийн орлогоос, үлдсэнийг нь валют арилжаа, шимтгэл үйлчилгээнээс олдог гэдгийг Н.Баяртсайхан хамгийн сайн мэдэх хүн.

Гэтэл түүний хийсэн мэдэгдэл үнэнээс хол зөрж хангалттай амьдрах чадвартай банкийг хүчээр дампууруулсны ЯЛЫГ Н.Баяртсайханаас цаг хугацаа асуух нь лавтай. Учир нь Н.Баяртсайхан тус банкийг дампуурахад хамгийн их нөлөө үзүүлсэн зээлдэгчдийг олон нийтэд Хөгжлийн банкны зээлдэгчид шиг зарлах ёстой байв. Одоо байгаа Төвбанкны удирдлагууд яагаад “Капитал банк”-ны зээлдэгчдийг олонд зарлахгүй нууцлаж байгаа нь анхаарал татаж байна.

Ингээд бид тус банкны 700 гаруй зээлдэгчээс энэ удаад 5-ийг нь хүргэж байна.

-“Капитал банк”-ыг дампууруулах суурийг нь тавьсан Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрх мэдэл албан тушаалаа ашиглаж “108 СУВАРГА” ХХК-нд 17.4 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн байдаг.

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК 4 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Тэрбээр зээлийн эргэн төлөлтөө хийхгүй явж байснаа 2020 оны УИХ-д нэр дэвшихийн тулд тухайн оны 4 дүгээр сард барьцаа хөрөнгөө өгч зээлээ төлжээ.  

-УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Капитал банк”-анд өөрийн биеэр хэд, хэдэн удаа хүрэлцэн ирж банкны удирдлагуудтай уулзаж “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудад 12.6 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн байдаг. Гишүүн асны авч өгсөн энэхүү зээл нь өдгөө чанаргүй зээлд орсон юм.

-Олноо “Буян Жагаа” хэмээн ннрлэгддэг Б.Жаргалсайхан “Буян холдинг” ХХК 15.6 тэрбум төгрөгийн зээл авч чанаргүй зээлдэгчдийн эгнээд оржээ.

Энэ мэтээр хэдэн тэрбумаар тооцогдох асар их хэмжээний зээлдэгчид байсаар атал яагаад Монголбанк өнөөг хүртэл олонд ил болгохгүй байна вэ. Эцэст нь хэлэхэд “Капитал банк” Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы таалалд нийцээгүй учраас дампуурсан гэдгийг бид олон, олон баримтыг цувралаар хүргэх болно.  

Мөн дараагийн удаа “Капитал банк”-ны дампуурлыг зарлах үед байсан 700 гаруй зээлдэгч тус банкны эрх хүлээн авагчидтай уулзалт хийж, зээлээ төлсөөр өдгөө 200 орчим үлдсэн тухай мэдээлэл бий. Бид тэдгээрийг ил болгохоос гадна эд хөрөнгийн үнэлгээг Төвбанк хэрхэн будлиантуулсан, үүнийг цагдаа өндөр үнэлсэн тухай болон бусад олон баримтыг хүргэх болно.

Үргэлжлэл бий...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон

    Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон