Л.Наранбаатар: Хөгжлийн банкны өрийг Хөтөл цемент шохойн үйлдвэр бус сахал Эрдэнэбилэгийн "Хөтөл" ХХК төлнө

Л.Наранбаатар: Хөгжлийн банкны өрийг Хөтөл цемент шохойн үйлдвэр бус сахал Эрдэнэбилэгийн "Хөтөл" ХХК төлнө

    Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд  “Хөтөлийн цемент шохой ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал эдийн засагч Л.Наранбаатар сэтгүүлчдэд хандан үүсээд байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Тэрээр Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр ТӨХК-ийг  хэрхэн луйвардсан талаар баримт түшин мэдээлэл өгсөн юм. Түүний өгсөн мэдээллээс харахад Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах энэ луйварт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний зөвлөх, Ц.Ууганбаяр, УИХ-ын дарга З.Энхболд, Төрийн өмчинй хорооны дарга асан Ц.Нанзаддорж нар гардан оролцсон байна.

Тамганаас өөр хөрөнгөгүй компани дэлхийн том банкуудыг ялсан уу?

2011.01.12. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын хамтарсан тушаалаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулагчийг  сонгох ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэг Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр нарын 6 хүнээс бүрджээ. Ц.Ууганбаяр Хөгжлийн банкинд 120 тэрбум төгрөгийн өртэй “Нью Яармаг хаусинг прожект” компанийн захирал бөгөөд  яллагдагчаар татагдан, өнөөдөр цагдан хоригдож байгаа юм.

2011.01.13 Ердөө маргааш нь буюу ганцхан хоног, 24 цагийн дотор “Бейзмент” гэдэг тамга, гэрчилгээнээс өөр юмгүй, өмч хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй, айлын орон сууцан дээр хаягтай компани хөрөнгө оруулагчаар сонгогдов. Д.Мишиг, Р.Мөнхтуул, Г.Энхбаяр гэсэн 3 эзэнтэй компани. “Бейзмент” компанийн 20 хувийг эзэмшигч  Д.Мишигийн хүү М.Батсуурь ХХБ-ны хуульчаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Захиргааны хэргийн танхимын Тэргүүн болсон юм.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын 9 супер том банк, корпорациудыг тамга, гэрчилгээнээс цаашгүй, айлын гэрийн хаяган дээр бүртгэлтэй аж ахуйн нэгж “ялжээ”. Нэг хоногийн дотор олон улсын том банк, корпорациудад санал, материал хүргүүлээд, тэд судалж хариу ирүүлж амжихгүй нь тодорхой юм. 24 цагт багтаагаад, Ажлын хэсэг байгуулж, 10 оролцогчид санал, материал хүргүүлж, уулзалт зохион байгуулж, тооцон судалж, шалгаруулан дүгнэсэн байх цаг хугацааны биет хүчин зүйлийн ямар ч боломжгүй юм. Эдгээр банк, том корпорациудын нэр хүндийг л ашигласан байх магадлалтай.

2011.01.17 Хөрөнгө оруулагч сонгох ажлын хэсэг байгуулснаас хойших 4 хоногийн дараа Зам тээврийн, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга албан бичиг илгээж, тэр өдөр нь ТӨХ-ны дарга Д.Сугар, “Бейзмент” компани, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гурвалсан гэрээ байгуулав. Өмч хөрөнгөгүй “Бейзмент” өөрийнхөө хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлж, Монголын хэрэгцээг хангаж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олж, 10 жилийн дараа улсад 100 хувь буцааж өгөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулжээ.

Үнэгүй болгож, өрөнд оруулж, үнэгүйдүүлэн хувьчилж авсан

2015.07.03. Наадмын өмнөх үе тохиосон өдрүүдэд З.Энхболд даргатай УИХ “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах” тухай 70 тоот тогтоол гаргав. Тогтоолын хавсралтын 4.17-д Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөрөнгө оруулсан этгээдэд хувьчлах ёстойг тусгайлан заасан. “Бейзмент” компанид тусгайлан зориулж хувьчлах тухай УИХ-ын 70 тоот тогтоол, түүний хавсрал дахь заалт нь Үндсэн хууль, Төр, орон нутгийн өмчийн хуулиудыг илэрхий зөрчсөн, 1 компанийн захиалгаар гаргасан хууль бус шийдвэр юм.

2015.08.17. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “2015-2016 хувьчлах, өөрчлөн байгуулах Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах” тухай 330 тоот тогтоол гарав. “Бейзмент” компанид тусгайлан зориулсан УИХ-ын тогтоолын хавсралтанд заасныг ингэж гардан хэрэгжүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГ-ын ХЭГ-ын дарга, тухайн үеийн ТӨХ-ны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар төрийн өмчийг үнэгүйдүүлэн дээрэмдсэн авсан баримтанд ингэж нэрээ үлдээцгээсэн юм.

“Хөрөнгийн үнэлгээний төв” компани Хөтөлийг 32 тэрбумын өртэй, үнэ цэнэ муутай компани гэж дүгнэлээ. Хоёр зуун жилийн нөөцтэй, шохойн чулууны хоёр орд газар, Дулааны цахилгаан станцтай нь хамт “таг мартан”, үнэлгээнд оруулаагүй. Гурван өрөө орон сууцны 2 өрөөг нь үнэлэхгүй зарчихсантай адил үйлдэл болсон. 2011 оны гэрээнд зааснаар  “Бейзмент” цемент, шохойн үйлдвэрийн нөхцөл байдлыг сайжруулах үүргээ биелүүлээгүй, харин ч муутгасан. “Бейзмент” Хөтөлийн хөрөнгө оруулагч болж байхад 2012 оны эцэст 144,7 тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2015 онд хувьчлах үед 214, тэрбумын өртэй болж муудсан. Өөрсдөө үнэ цэнтэй болгох үүргээ умартаж, өрийг нь нэмж, үнэлгээг нь хасч, үнэгүйдүүлж байгаад хувьчилж авсан. Ингээд бүтэн үйлдвэрийг орд газар, цахилгаан станцыг нь хасч байгаад 1,3 тэрбум буюу Зайсангийн 4 өрөө байрны үнээр авсан.  Илт хямдруулсан 4 өрөө байрны үнээ ч заасан 1 сарын хугацаандаа багтааж төлөөгүй. “Бейзмент” ХХК хууль бус хувьчлалын дараа нэрээ “Хөтөл” болгон өөрчилсөн юм. 

Хөрөнгөгүй компанийн хөрөнгө оруулалт гэх өр

Хөрөнгөгүй компани хөрөнгө оруулж чадахгүй. Өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй. Монголбанкны “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 10 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 61,3 сая долларын зээлийг 5 жилийн хугацаатай, 8,1 хувийн хүүтэйгээр 2012 онд авсан. Өмч хөрөнгөгүйгээр  их хэмжээний зээл авсан “Бейзмент” компани хувьцаа, данс, гэрээ, ирээдүйд олох орлого гэх зэрэг агаарын барьцаа тавьжээ. Хөгжлийн банкны 61,3 сая долларын зээлийн 34 саяыг ХХБ-нд, 5,56 саяыг нь Улаанбаатар хотын банкинд зээлийн төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Энэ хоёр банк хоёулаа Д.Эрдэнэбилэгийн хувийн банк. Хөгжлийн банкнаас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт хөрөнгө оруулна гэж хэлээд 2012 онд авсан 61,2 сая долларын зээлээс 40 шахам саяыг нь хувийн банкныхаа зээлийг хаахад зориулжээ.

Бүртгэлд ороогүй өргөтгөл

2014.05.14. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсон. 2020  он хүртэл 6 жилийн турш Улсын комисст өргөтгөлөө хүлээлгэж өгөх хүсэлт гаргаагүй. Улсын комисст 6 жилийн дараа хүлээлгэж өгсөн ч гэрчилгээ авчихвал өр барьцаалагдах учраас бүртгэлд оруулдаггүй. Жирийн иргэн улсын бүртгэл, гэрчилгээгүй жижиг цех ажиллуулж болохгүй хуультай байтал Хөтөл дээр хэрэгжээгүй. Doublre standart-ын хамгийн тод жишээ юм. Улсын гэрчилгээгүй мөртлөө өнөөдрийг хүртэл 8 жил ашиглаж, бүтээгдэхүүнээ Эрдэнэт үйлдвэрт зарж борлуулж байсан. Өр зээлээ төлөх сонирхолгүй учраас зориуд гэрчилгээгүйгээр ажиллаж ирсэн. Хөгжлийн банкны зээлийг 2015 оноос  хойш 7 жил огт төлөөгүй. Өнөөдрийн байдлаар “Хөтөл” ХХК Хөгжлийн банкинд 295 тэрбум төгрөгийн өртэй.

Хөгжлийн банкинд өртэй нь “Хөтөл” компани

  “Бейзмент” гэж байгаад хувьчилж авсныхаа дараа “Хөтөл” гэж нэрээ сольсон компани  нь Хөгжлийн банкинд өртэй. Түүнээс биш Хөтөлийн цементийн үйлдвэр өргүй. Төр дээрэмдүүлсэн өмчөө буцааж авсан болохоос өр өвлөөгүй. Цемент шохойн үйлдвэр  бүтээгдэхүүнээ Эрдэнэтэд нийлүүлдэг, Үйлдвэрлээд зараад байдаг, орлого мөнгө нь хаашаа ороод, хаана алга болоод байгаа нь хаалттай хаалганы гаднаас харагддаггүй. Төр алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч байж л ашиг орлого, авлага, өглөгийг нь ялгаж салгана. Үйлдвэрийн ажилчдын цалин 6 жилийн турш нэмэгдээгүй. “Хөтөл” компани Хөгжлийн банкнаас авсан 61,3 сая долларын зээлийнхээ 40 саяыг нь ХХБ, Улаанбаатар хотын банкинд шилжүүлснээс биш Цемент шохойн үйлдвэрт хөрөнгө болгож оруулаагүй. Авсан зээлийн хэд нь яг Цемент шохойн үйлдвэрт орсон бэ? Хэдэн хувь нь “Хөтөл” хэмээх хийсвэр завсрын компанийн гараар орж алга болсон бэ? Өнөөдөр байгаа баттай баримтаар 61,3 сая долларын зээлийн гуравны хоёр нь хувийн банкинд шилжин орсон байна. Төр дээрэмдүүлсэн үйлдвэрээ эргүүлэн  байж ялгаж салган, нарийн тодорхой болгох юм.

Жинхэнэ эзэн нь хэн бэ?

2018.10.27. “Хөтөл” компанийн гурван эзэн гэх Д.Мишиг, Р.Энхтуул, Р.Энхбаяр нар бүх хувьцаагаа Х.Баттулгын “Мах импекс”, Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжлийн банкинд 2009-2012 онд, 2012-2018 онд “Бейзмент” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан иргэн М.Бөх-Очирт Б-д бэлэглэсэн. Энэ том үйлдвэрийн 99,7 хувийг өмчилж байгаа компанийг 100 хувь бэлэглэсэн гэдэг нь өөрөө үлгэр зохиол гэдгийг нь гэрчилдэг.  2018.11.06-нд иргэн М.Бөх-Очир нь Г.Ганзориг гэдэг хүнд Хөтөлийг удирдах бүх эрхээ шилжүүлсэн итгэмжлэл өгсөн байдаг.  2018.11.15-нд “Цемент шохой” ХК-ийн 6 сая ширхэг хувьцааг  Гриндинг процесс” компани аваад, хөрөнгийн биржэд бүртгэгдсэн. Энэ өдөр иргэн М.Бөх-Очир нас барсан. Төлөөлөх этгээдгүй болсон. Өр нэхэгдэхээр эзэнгүй болдог. Улс өмчөө авах гэхээр эзэнтэй болчихдог. Прокурор төрийг төлөөлөөд өрөө барагдуулахаар нэхэмжлэх гаргахаар эзэнгүй болчихдог. М.Бөх-Очир агсны ар гэрийн 4 хүнээс нэг нь ч Иргэний хуулинд зааснаар 1 жилийн дотор өв залгамжлах хүсэлт гаргах байсан боловч хэн нь ч ийм үйлдэл хийгээгүй.

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэн нь гэдгийг хууль хяналтын байгууллагын шалгалт, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дүгнэлтээр хөдөлшгүй тогтоосон. Х.Баттулгын “МахИмпекс”, Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжлийн банкинд ажилласан эгэл жирийн ажилтан хүн төрийн яам, агентлаг, УИХ, Засгийн газрын тогтоолыг захиалгаар гаргуулж, Монголбанк, Хөгжлийн банкны  их хэмжээний зээл авахад нөлөөлөх боломжгүй нь хэн бүхэнд ил тодорхой юм.           

Төр дээрэмдүүлсэн үү, дээрэмдсэн үү?

Төр өнчин хүүхдийн өвийг хурааж аваагүй. Төр санхүүгийн луйврын схемээр дээрэмдүүлсэн үйлдвэрээ эргүүлэн авч байна. Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр бол хувийн хэвшил хөлс хүчээ урсган босгосон хувийн өмч биш. 1983 онд улс орон, ахмад үеийнхэн бүтээн босгосон эх орны цементийн ууган үйлдвэр юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ганбаатар - 3 жил өмнө

    Төр өмчөө авсан нь сайн хэрэг хувьчлалд оролцож луйвар хийсэн нөхдүүдийг илчилж яллах хэрэгтэй.

  • Зочин - 3 жил өмнө

    Battulgiig yagaad shorond hiij boldogguim be.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” болно

    “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” болно