А.АРИУНБОЛД: Ж.Батзандан, Г.Аюулгүй нар гурван компаниар дамжуулж Хөгжлийн банкнаас зээл авсан

А.АРИУНБОЛД: Ж.Батзандан, Г.Аюулгүй нар гурван компаниар дамжуулж Хөгжлийн банкнаас зээл авсан

        УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг түүний туслахаар ажиллаж байсан Г.Аюулгүй гэх хүний хамт цагдан хорьж шалгаж буй билээ. Г.Аюулгүйн нэр дээрх “Азийн бамбар” компани Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ төлөөгүй дампууруулсан нь тэднийг хорьж шалгах үндэслэл болсон юм. Өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Батзандан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргасан байна. “Капитал” банкны захирал асан А.Ариунболдын гомдлоор дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар А.Ариунболдоос тодрууллаа

-УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг таны гомдлын дагуу АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл бий. Энэ талаар өөрөөс тань тодруулах гэсэн юм.

-Би 1990 оноос хойш бизнесийн салбарт ажиллаж байгаа. Бүхий л цаг хугацаанд төрийн эрх мэдэл бүхий түшмэдийн дарамт, үл ойлгогдох байдал, шахалтуудтай тулгарч, түүнийг даван туулж, унаж, босож өнөөдрийг хүрлээ. Ганц надад бус, миний үеийн болон залуу бизнесменүүд, хийж бүтээх гэж хөдөлмөрлөж буй хүн бүрт энэ бэрхшээл тулгарч байгаа нь нууц биш. Би таны асуултад товч, тодорхой хариулахыг хичээе. 2019 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Капитал” банкийг төлбөрийн чадваргүйд тооцож, эрх хүлээн авагч томилсон. Үүнээс хойш “Капитал” банкны хувьцаа эзэмшигчид Нийгмийн даатгалын сангийн мөнгийг луйвардлаа, идэж уулаа, улс, иргэд хохирлоо” гээд шуугих болсон. Энэ нь улстөрч, шударга үнэний төлөө тэмцэгчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсийн амин хувийн карьерыг өсгөх, ард түмний төлөө тэмцэгчийн “дүрд” тоглох завшаан болох шиг боллоо. Эрх хүлээн авагч томилогдоод “Та банкнаас гар, одоо танд хамааралгүй болсон, бид бүх өр зээлийг хариуцаж шийдвэрлэнэ” гээд намайг банкны байранд орох, эрх хүлээн авагчийн багийн ажилтнуудтай уулзахыг хориглосон. Гурван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч зээлүүд хангалттай хэмжээнд төлөгдөөгүй, банкны өр төлбөр олигтой барагдаагүй, эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа тодорхой бус байгаа. Зарим барьцаа хөрөнгийн чанарыг муутгасан, үнэлгээ нь өндөр, чанартай барьцааг өөр хөрөнгөөр сольсон асуудлууд ч дуулдсан. Сүүлдээ банкны хөрөнгөөр өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй гэх юм яриад эхлэхтэй зэрэгцэн манай банкаас зээл авсан “Азийн бамбар” ХХК дампуурсан, шүүхийн шийдвэр гарсныг мэдэж, хангалттай барьцаатай, барьцаагаар нь төлүүлэх боломжтой компани дампуурсан асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм.

-Энэ компанийн зээл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ямар холбоотой юм бэ?

-Уг компани зээл авах үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан манай банкан дээр Г.Аюулгүй гэдэг туслахаа дагуулан ирж “Бид шударга үнэний төлөө явж байгаа, улс орноо хөгжүүлнэ, цаг сайхан болно”, “Төслөө хэрэгжүүлээд зээлээ найдвартай төлнө” гэх зүйл ярьж, би ч зээлийг нь судлахыг хариуцсан хүмүүстээ үүрэг болгож, шийдвэрлэж байсан. Гэтэл нөгөө шударга үнэнийг бүтээх хүн маань авсан зээлээ төлөөгүй, эрх хүлээн авагчаас барьцаа хөрөнгөө суллуулж өөр тийш нь шилжүүлээд компаниа дампууруулсан байна.

    Энэ зээлийг “Соёл” сауны замын эсрэг талд барьж байгаа орон сууцын төслөөс төлөхөөр гэрээ байгуулсан юм. Ж.Батзандангийн дампууруулсан компанийн авсан зээл 12.6 тэрбум төгрөг. Хэрэв зээлээ төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгө, дээр дурдсан орон сууцын төслөөс төлөгдөх атал хууль бусаар дампууруулснаас найдваргүй зээл болчихоод байна. Нөгөө талаас нь харвал банкны хөрөнгө дутагдуулсан, надад холбогдуулсан хэргийн хохирол болж энэ зээлийн төлбөрийг надад хариуцуулаад байгаа юм. Ингэх нь шударга уу, улстөрч, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бүтээсэн “шударга үнэн” нь энэ юм уу. Тиймээс би АТГ-т гомдол гаргасан. Миний санаж байгаагаар Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нар гурван компаниар дамжуулж Хөгжлийн банкны санхүүжилтээс 17 орчим тэрбум төгрөгийн зээл авсан санагдаж байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.6 орчим тэрбум төгрөг гэж ойлгосон. Дээр нь хүү, алданги тооцвол дор хаяж 17-18 тэрбум төгрөг төлөх ёстой. Гэтэл эрх хүлээн авагч нар энэ зээлийг төлүүлж, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг барагдуулахын оронд барьцааг нь чөлөөлж, компанийг нь дампууруулж буй нь асар том ашиг сонирхлын зөрчил, мөнгө төгрөгний асуудал бийг харууллаа гэж хардаж байна. Надад хардах үндэслэл бий. Үүгээр ч зогсохгүй зээл авсан гурван компанийнхаа дахиад нэгийг бас л дампууруулах гээд шүүхэд хүсэлт гаргачихсан явж байгаа тухай мэдээлэл сонссон.

-Тэгэхээр “Капитал” банк өр төлбөрөө хангалттай барагдуулах хөрөнгөтэй гэсэн үг үү?

-Би ганц Ж.Батзандангийн асуудлаар гомдол гаргаагүй. Өөр асуудлууд ч бий. Өр төлбөрийг бүрэн төлөх хангалттай хөрөнгө, авлага “Капитал” банканд байсан. Харин эрх хүлээн авагч нар хангалтгүй ажилласан, хөрөнгийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн үнээс хямд худалдсан, цалин, урамшуулал болгож өөрсдөө авсан асуудлууд бий. Тухайлбал, эрх хүлээн авагч нар 200 сая төгрөгийн урамшуулал авсан асуудлаар гомдол гаргасан. Та бод доо. Эрх хүлээн авагч 10 гаруй хүн ажилладаг.

Тэд тус бүр 200 сая төгрөгийн урамшуулал авахаар хоёр тэрбум төгрөг болж байна. Ийм байж болох уу. Мөн тэд сар бүр багадаа долоо, ахлах тушаалтай хүмүүс нь 10 саяас дээш төгрөгийн цалин авдаг.

Бүгд Монголбанканд ажилладаг төрийн албан хаагч шүү дээ. Энэ бүх мөнгө “Капитал” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд, Нийгмийн даатгалын санд очих ёстой хөрөнгө. Гэтэл төрийн хэдхэн албан хаагчийн халаасанд ороод байна. Мөн Гурвалжингийн гүүрний ойролцоох төмөр зам бүхий объектыг эрх хүлээн авагч нар дуудлага худалдааны зард оруулахгүйгээр цар тахлын үеийг далимдуулан долоон тэрбум төгрөгөөр “Тэсо” ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд худалдсан. Уг байгууламжийг 2018 онд 17 тэрбум төгрөгөөр худалдан авах саналыг бидэнд ирүүлж байв. Тэр үед Монголбанкнаас манай банканд хязгаарлалт тогтоож, хөрөнгө худалдах зөвшөөрөл өгөөгүй тул уг хэлцэл хийгдээгүй юм. 2018 онд 17 тэрбум төгрөгөөр худалдаж авах үнийн санал гаргаж байсан хөрөнгө шүү дээ. Одоо үл хөдлөх хөрөнгө, газрын үнэ яаж өссөнийг бүх хүн мэдэж байгаа. Ингэж л хөрөнгийг үнэгүйдүүлж, өр төлбөр барагдахгүй байна.

Тэгээд банкны мөнгийг А.Ариунболд идэж уусан гэх мэдээлэл цацаад л, надад холбогдуулаад байгаа хэргийн хохирол нэмэгдээд л. Энэ шударга явдал уу. Эрх хүлээн авагч нарт холбогдуулан гаргасан гомдол үүгээр дуусахгүй.

Зээл төлүүлэхээр хуулийн фирмүүдтэй гэрээ байгуулахдаа эргэн төлөлтөөс үнийн дүнгийн 30 хувийн урамшуулалтай байгуулсан гэдэг. Энэ бас л асуудал шүү дээ. Ийм өндөр хувиар гэрээ байгуулж, цалин хангамж, бусад зардал ихтэй ажиллахаар банкны хөрөнгө дутагдаж, надад холбогдуулсан хэргийн хохирол нэмэгдэх нь ойлгомжтой байгаа биз. Мэдээж цалин хөлсгүй ажиллах ёсгүй. Гэхдээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй.

-“Капитал” банкны талаар тодруулмаар байна.

-Ярих зүйл их байгаа ч одоогоор манай банктай холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй учир ямар нэг юм хэлж болохгүй, хуулийн байгууллагын ажилд нөлөөлсөн гээд асуудал үүсэх байх. Хэргийг шийдвэрлэсний дараа энэ талаар бодитой мэдээлэл өгнө өө.

-“Капитал” банкнаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангаас гадна авсан зээлээ төлөхгүй байгаа улстөрчид бий юү. Эсвэл түүний ард байгаа улстөрчдийг зарлаж болохгүй байгаа юм уу?

-Бизнест, хүний харилцаанд ёс зүй гэж байх ёстой. “Капитал” банкны харилцагч нарын мэдээллийн нууцлалыг бид хадгалах үүрэгтэй. Мөн эрх хүлээн авагч банкийг авснаас хойш хэн зээлээ төлөхгүй байгаа гэдэг мэдээлэл надад алга. Уг нь Монголбанкнаас томилогдсон, “Капитал” банкны эрх хүлээн авагч мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр өгөх ёстой. Харамсалтай нь, эрх хүлээн авагч нар мэдсээр байж зээлийн ард байгаа холбоо хамаарал бүхий улстөрчдийг нуун дарагдуулж, хамгаалж буй нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн тэдний ярилцлага зэргээс тод харагддаг.

-Банк төлбөрийн чадваргүй болсон талаарх мэдээллүүдэд та яагаад няцаалт өгч байгаагүй юм бэ?

-“Капитал” банкны үйл ажиллагаанд алдаа, оноо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ “Капитал” банк төлбөрийн чадваргүй болсон юм биш, төлбөрийн чадваргүй болгосон гэх нь зүйтэй байх. Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг болон миний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг шалгуулж байна. Хэсэг хугацаанд хорьж, саатуулсан. Нэгэнт хуулийн байгууллага шалгаж байгаа тул ном журмынх нь дагуу асуудлыг нэг мөр болгох ёстой. Хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр “байлдаад”, “тэмцээд” шийдэгд дэг асуудал биш учир энэ гурван жил гаруйн хугацаанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд гарсан асуудлуудад няцаалт, тайлбар өгч байгаагүй юм. Гэхдээ хэрэг явдал дууссаны дараа илүү тодорхой баримттай зүйлүүд ярьж болно оо. Гурван жил хүлээтэй юм шиг байлаа. Зөвдөх ч бай, буруудах ч бай энэ асуудлыг нэг мөр дуусгахгүй бол надтай цуг банканд ажиллаж байсан хоёр, гурван хүн хэрэгт холбогдоод амьдрал ахуй нь хэцүүдэж байна.

-Тэгвэл тус банктай холбоотой хэргийг шалгаж, шийдэж дууссаны дараа таныг ярилцлагад урьж болно гэж ойлголоо.

-Бололгүй яах вэ.

Эх сурвалж: Unuudur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хулгайлах, залилах гэмт хэрэг нэмэгджээ

    Хулгайлах, залилах гэмт хэрэг нэмэгджээ