АТГ-аас зарласан нүүрсний хулгайн хэргээр ШАЛГАГДАЖ байгаа 17 хүний нэр дунд МАН-ын таван гишүүн бий. Тэд хулгайн хэрэгт нэр нь явж байгаад их л ГАЙХАЖ бүгд л шударгын дүрд тоглох болсон. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд.
Тэрбээр “Номхон тэмээ ноолоход амар” гэгчээр Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор жагсагчдад бид нарыг золиосонд нохой шиг хаяж өглөө” гэсэн утгатай тайлбар хэлсэн. Түүнчлэн шаардлагатай бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулъя гэж мэдэгдэв.
“Ариунхан-5” дүрд тоглосон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нар АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ЗАРЛА гэсэн бичиг байрлуулж, бид 5 “ГЭГЭЭРСЭН”, “АРИУХАН” хүмүүс мэтээр байр сууриа илэрхийлэх аж.
Тэгвэл “Шударга 5”-ын дараагийн дүр болох “АРИУХАН 5”-ын хэн хэн бэ?

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн талаарх хамгийн сүүлийн үеийн баримтыг товч бөгөөд тодорхой тоочъё.
АТГ-аас ОЙМСОНДОО БООДОЛ ам.доллар нуусан нэгэн төрийн албан хаагчийг баривчлан, бичлэгийг олонд дэлгэсэн. Тэр хүн бол МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан. Тэрбээр баригдмагцаа мэдүүлэгтээ “Ааяа-д мөнгөө өгдөг байсан тухай”, "Ааяа-д хэдэн төгрөг, тэдэнд төгрөг" гэж тэмдэглэл бичсэн зэрэг баримт тарж байв. Тэр Авлигын мөнгөнөөс хувь хүртдэг Ааяа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан гэх бөгөөд өөрийгөө Ааяа гэж дууддаг тухайгаа ч Ш.Раднаасэд хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлж байв.
Оймсондоо боодол доллар нуудаг байсан эрхэмтэй нэг ангийн найз гэдгээ хүлээн ч зөвшөөрсөн байдаг.
Түүнчлэн МАН-ын ХЕХ-ны гишүүд дээр мэдээллийг баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргаж Монгол Ардын Намын гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлж, таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах шийдвэрийг гаргасан байдаг.
Гэхдээ тэрбээр уг авлигын хэрэгт ХАРИУЦЛАГА хүлээгээгүй бөгөөд 2020 онд Говь-Алтай аймагт дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонсогдсон аж.
Одоо тэрбээр НҮҮРСНИЙ ХУЛГАЙН хэргээр шалгагдаж байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд таны хэлж буйгаар та үнэхээр “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН” хэрэгт холбоогүй бол ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗААД шалгуулж, “АРИУХАН 5” гэдгээ нотолно уу?
Төр.мн