Дуучин Нара улс төрд орох гэж нэлээн үзэж, хоёр ч удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явлаа. “Хэл ам нь дийлдэхгүй” энэ бүсгүйд “Аз” таарч гэх үү, ИЗНН-ын жагсаалтад бичигдсэн нь УИХ-ын гишүүн болох хувь тохиов.
М.Нарантуяа-Нара цахим орчинд “шударга” дүртэй. Болохгүй бол бусдыг харааж, ерөөж байгаад л үзэл бодлоо илэрхийлж, бүр болохгүй бол салаавч гаргаж байгаад ч хамаагүй “үзэлцдэг”.
Чухамдаа М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн болчихвол бүхнийг “цэгцлээд” өгнө гэж бодсон ч андуурсан агаад бяр нь бас хүрэхгүй яваа.
Ард иргэд ИЗНН-д итгэж санал өгснөөр М.Нарантуяа-Нара гишүүн болсон. УИХ-ын гишүүн хүн төрийн ордонд, төрийн сүлд дор суухын учиг төрийн хүний жудаг, ёс зүй гэж баймаар. Гэтэл төрийн босго намхан болсныг илтгэх шиг.
М.Нарантуяа-Нарагийн амнаас “.изда, ..ааа, гөлөг, бөгс рүү гээ чих, .овш, г.чий” гээд хамаг “ТОМ” хараалын үг зүгээр л урсаж л байдаг. Тэр одоо бараа зардаг хүн биш. Төр түших Төрийн хүн болсон. Гэтэл үүнийгээ ч ухаараагүй яваа бололтой.
Нара “гудамжнаас” явсан ч гудамж Нарагаас явсангүй гэж олон нийт шүүмжилж байна. Энэ байдлаас болж ИЗНН-ын нэр хүнд ч шалаар боллоо. ИЗНН-аас М.Нарантуяа-Нараг хөөх асуудал олон удаа хөндөгдөж байсан удаа бий. Харин ИЗНН нэр хүндээ бодсон ч, дараагийн сонгуулиа бодсон НЭРЭЭ ЦЭВЭР авч үлдэх шаардлагатай болж, яаж ийж байгаад М.Нарантуяа-Нара-гаас салахад "зэхэж" байна. Ийм учраас жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачилж буй.
Ингэснээр "ёс зүй, бүдүүлэг" гишүүдийг "төрхөмд" нь буцаах нөхцөл бүрдэх юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
